Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Ко Сүн Хүн: “Super concert-2025” бол БНСУ болоод кпоп урсгалыг сурталчлах бус Монгол Улсыг дэлхийд сурталчлах том зорилготой

"Evandis" энтертайнментийнхэн мэдээлэл хийлээ. Тэд Монголд анх удаа Солонгос Монголын хамтарсан "Your Valintine", "Super concert 2024" KPOP тоглолтуудыг амжилттай зохион байгуулж, олны талархлыг хүлээсэн. Энэ удаад "Evandis" энтертайнмент кpop урсгалын томоохон төлөөлөл болох БНСУ-ын Big bang хамтлагийн дуучин Tae yang болон соло дуучин Ailee тэргүүтэй артистуудыг урьж, Улаанбаатар “Зүрхнээ” Super concert-2025 тоглолтыг зохион байгуулах гэж буйгаа дуулгав. Хэдхэн хоногийн дараа болох тоглолтын сонин сайхнаас та бүхэнтэйгээ хуваалцъя.
2025-06-16

Холбооны улсын төлөө сүүлчийн тэмцэгч

2020 оны гуравдугаар сарын 2-нд Михаил Горбачевын нас 89 хүрэв. Тэгш ой биш, түүнд хүрэхэд дахиад нэг жил үлдээд байв. Харин төрийн өндөр эрх мэдэлд очсоноос нь хойш гуравдугаар сарын 12-нд яг 35 жил болсон байлаа. Зөвлөлтийн төрийн дээд удирдагчид 2.5 жил болоод л хорвоог орхиод байсан жилүүдийн дараа удахгүй “яваад өгнө” гэж бодох аргагүй залуу хүн эрх мэдлийн толгойд гарч ирсэн юм.
2025-06-16

Шинэ ерөнхий сайд бодлогын асуудлууд дээрээ яаралтай анхаар ч ажиллах шаардлагатай гэв

Монгол улсад туламлагдсан маш олон асуудлууд бий. Эдийн засгийн болон эрчим хүчний асуудлууд өдөр ирэх тусам асуудлууд илүү гүнзгийрч байна. Иймд шинээр томилогдсон Ерөнхий сайд засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ яаралтай УИХ-д өргөн мэдүүлж, бодлогын асуудлууд дээрээ яаралтай анхаар ч ажиллах шаардлагатай" гэв. 
2025-06-16

Парагвай улс 7.4 сая хүний мэдээллээ алджээ

Хакерууд Парагвайн 7.4 сая иргэний хувийн мэдээллийг “Dark web”-ээр дамжуулан худалдаалж байгаа нь ил болжээ. Тэд тус улсын иргэдийн овог, нэр, төрсөн огноо, утасны дугаар зэрэг чухал мэдээллийг хууль бусаар цуглуулан авснаа өн¬гөр¬сөн сарын сүүлчээс олон улсын зах зээлд худалдаалж эхэлсэн аж.
2025-06-16

Д.Эрдэнэбат, Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй 20 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав

Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэрэгт холбогдон яллагдагч, шүүгдэгчийн ширээнд суусан 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнгөрсөн пүрэв гарагт Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа.
2025-06-16

КУМАР РАМЕШ: Сэрээд хартал онгоцны хэсгүүд хаа сайгүй, намайг тойроод олон хүний цогцос байсан

Энэтхэгийн Ахмедабад хотод болсон онгоцны ослоос амьд үлдсэн цор ганц хүн болох Вишваш Кумар Рамеш нь 40 настай, энэтхэг гаралтай Их Британийн иргэн аж. Тэрбээр үүдний ойр байрлалтай, энгийн ангиллын 11А суудалд зорчиж байсан бөгөөд одоогоор “Ahmedabad Civil Hospital” эмнэлэгт эмчлүүлж буй тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Рамеш хэлэхдээ “Онгоц хөөрснөөс хойш 30 секундийн дараа осолдсон.
2025-06-16

6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхны эсрэг вакцин хийж эхэллээ

Улаанбурхны эсрэг вакциныг 6-8 сартай хүүхдүүдэд хийж эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Энэ талаар тус яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Улаанбурхан өвчлөлийн нийт тохиолдлын 71.2 хувь нь вакцинд хамрагдаагүй, таван хувь нь дархлаажуулалтын нас болоогүй буюу есөөс доош сартай хүүхдүүд байна. Уг өвчний улмаас өнөөдрийн байдлаар таван хүүхэд нас барсан. Тэдний дөрөв нь есөөс доош сартай буюу вакцин хийлгэх нас нь болоогүй хүүхдүүд байсан.
2025-06-16

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонслоо. ​Танилцуулга мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа​ болон албаны хүмүүс танилцууллав.
2025-06-16

Экспорт өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурчээ

Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа. Тодруулбал, энэ оны эхний таван сард манай улс 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 5.4 тэрбум, импорт 4.5 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарчээ. Ха¬рин экспорт өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буюу 932.9 сая ам.доллароор буурсан аж.
2025-06-16

Х.Нямбаатар: Ойрын 20 болон түүнээс дээш жил бордюрыг солихгүй

Жил болгон замын бордюр солих нэрийдлээр мөнгө угааж байдагт иргэд бухимдаг уу хандаж ирсэн билээ. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
2025-06-16

Сайдын ажлын тайлан уу, салбарын стратегийн төлөвлөгөө юү

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүнээр ажилласан жил орчмын хугацаандаа багийнхантайгаа нэгэн томоохон ажлын ард гарснаа бахархалтай гэгч нь зарлаад байна. Тэр нь манай улсын “Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”.
2025-06-16

ЭЕШ энэ лхагва гарагт эхэлнэ

Элсэлтийн шалгалт нь их, дээд сургуульд элсэхийг хүссэн сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх чухал шалгуур юм.  Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хамрагдана.
2025-06-16

Хил дамнасан төмөр замын баганат гүүрний анхны суурийг өрөмдлөө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээрт өнгөрсөн тавдугаар сарын 14нд гарын үсэг зурсан нь 1955 оноос хойш 70 жилийн дараа хоёр улс энэ салбарт дахин нэг түүхэн үйл явдлыг хамтдаа бүтээх эхлэл болсон билээ. Улмаар энэ сарын 9-нд Монголын “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХКиуд барилгын ажил гүйцэтгэх гэрээний төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд өчигдөр хоёр улсын хилийн шугам дээр талууд баганат гүүрний анхны шон суурийн өрөмдлөгийг эхлүүллээ.
2025-06-16

Бодлогын хүүг 12 хувьд хадгалах шийдвэр гаргав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хүргэх шийдвэрийг өнгөрсөн оны хавар гаргаж байв. Тэгвэл тус хорооныхон дахин хуралдаж бодлогын хүүг хуучин хэвэнд нь хадгалах, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Ингэж шийдвэрлэхдээ эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын төлөвийг харгалзсан байна.
2025-06-16

Г.Занданшатарын “амаргүй үе” эхлэв

Шинэ Ерөнхий сайдын Засгийн газраа байгуулах төлөвлөгөө санасан шиг нь хурдан байсангүй. Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар түүнийг Ерөнхий сайдаар томилох, эсэхийг 10 гаруй цаг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүдийн асуултад хариулсан байдлаас нь дараагийн Засгийн газрын ерөнхий дүр зураг тодорхой болсон билээ. Яамдын тоог цөөлөхгүй, нэрийг нь өөрчлөхгүй. Гэхдээ яамгүй сайд нарын орон тоог цомхотгох нь. Шинэ хүмүүсийг томилж, тэднийг “дадлагажуулах”-д хугацаа алдах учраас хуучин сайд нарыг нь улираах байр суурьтай байгаа аж.
2025-06-16

18 морийг 19.8 сая төгрөгөөр зарсан хулгайчдын дунд морьт харвааны тамирчид байв

Хан-Уул дүүргийн нутаг, Яармаг дахь Морин спорт, сургалтын төвөөс энэ сарын 7-нд Монголын үндэсний морьт харвааны клубийн 18 морийг хулгайлсан талаар бид өмнө нь мэдээлсэн. “Чингисийн хүрээ” амралт, жуулчны бааз руу явах замд байдаг Морин спорт сургалтын төвийн орчмоос Монголын үндэсний морьт харвааны холбооны дэргэдэх “Намнаа” академийг үүсгэн байгуулагч, хар¬ваач Н.Алтанхуягийн эзэмшлийн хээр, зээрд, хүрэн, бор зүсмийн агтыг хулгайлсан хүмүүсийг ЭЦА-ны Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэс, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд илрүүлэн Төв аймаг дахь Цагдаагийн газарт саатуулсан юм.
2025-06-16

Дорнодын “хунтайж” Ш.Бямбасүрэн

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-06-16

Улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэг барих шаардлагатай

Багшийн хомсдолыг бууруулах, мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах санал, дүгнэлт боловсруулах зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан ажлын хэсэг судалгааны үр дүнгээ танилцууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн 214 мянган сурагчийн 29.5 хувь нь 40-өөс дээш дүүргэлттэй ангид суралцаж байгаа нь сургалтын чанарт нөлөөлж буйг уг дүгнэлтэд онцолжээ. Мөн нэг сургуульд 1800-гаас олон хүүхэд суралцуулахгүй байх шаардлагатай гэж үзсэн байна.
2025-06-15