6-р сарын 24-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын цахим хуудастаа бичснээр бол Израиль, Ираны талууд гал зогсоох хүсэлтэй байгаагаа бараг зэрэг шахуу түүнд хандан хэлжээ.
"Израиль, Иран хоёр бараг зэрэг надад хандан "Энх тайван! гэж хэлсэн. Цаг нь болсныг би мэдэж байсан. Дэлхий болон Ойрхи Дорнод бол жинхэнэ ялагчид юм! Хоёр улс ирээдүйд агуу хайр, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө байх болно” гэж тэрбээр Truth Social сүлжээнд бичжээ.
Америкийн удирдагчийн үзэж байгаагаар талууд мөргөлдөөнийг үргэлжлүүлвэл хожих, алдах зүйл их юм.
Хожим Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн албанаас тус улс АНУ-ын Ерөнхийлөгчийн гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрлөө гэж мэдээллээ.
Өнөөдөр өглөө Ираны Press TV суваг мөн Израильтай гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсон тухай мэдээлэв.
6-р сарын 13-ны шөнө Израилийн арми Ираны эсрэг өргөн цар хүрээтэй байлдааны ажиллагааг эхлүүлсэн. Израилийн нисэх хүчин Ираны цэргийн объектууд болон цөмийн хөтөлбөрийн объектуудад цохилт өгсөн юм.
Тель-Авив эл ажиллагаагаа улс устах аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж мэдэгдэв.
Халдлагад Ираны цэргийн өндөр албан тушаалтнууд амь үрэгдсэний дотор тус улсын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Исламын хувьсгалт гвардийн корпусын командлагч, мөн хэд хэдэн цөмийн эрдэмтэд амь үрэгджээ.
Иран үүний хариуд "Үнэн амлалт 3" ажиллагааг эхлүүлж, Израилийн цэргийн бай руу довтолж эхэлсэн.
Хоёр талын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр олон арван хүн нас барж, олон зуун иргэд шархаджээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ Ираны Фордо, Натанз, Исфахан гэсэн гурван цөмийн цэгт цохилт өгсөн.
Иран АНУ-ын цохилтыг үр харгалзан цөмийн эрчим хүчээ хөгжүүлэхээ зогсоохгүй гэдгээ мэдэгдээд 6-р сарын 23-ны орой Катар дахь АНУ-ын Аль Удейд агаарын баазад цохилт өгчээ. Тегеран Вашингтонд халдлагын талаар хэдэн цагийн өмнө дипломат шугамаар анхааруулсан байна.
Орон нутгийн болон гадаадын цэргүүдийг баазаас урьдчилан гаргасан тул ямар нэгэн хохирол амсаагүй гэж Катарын Батлан хамгаалах яамны мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл гаргаж, Тегераны хариу арга хэмжээг "маш сул" гэсэн ч цохилт өгөхийг анхааруулсанд Исламын Бүгд Найрамдах Улсад талархал илэрхийлжээ.