Ерөнхий сайд төсвөөс хувийн сургуульдаа хуваарилахыг завдсан уу
Энэ оны төсвийн тодотголд гэрт ойрхон сургуулийг зохион байгуулахад 50 тэрбум төгрөг хуваарилсан аж. Үүнээс 9.8 тэрбумыг нь хувийн сургуулиудын тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэгт зориулахаар тусгажээ. Дээрх хувийн сургуулиуд дотор Ерөнхий сайдын ээж Ж.Цэцэгмаагийн эзэмшлийн “Их засаг кинг” багтсан хэмээн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Осор ярьсан нь шуугиан агуулсан юм.
2026-09-11
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
"Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
2026-09-09
Төсвийн алдагдлыг нэмэх замаар Засгийн газрын өрийг ихэсгэхгүй байхыг зөвлөв
Засгийн газрын зүгээс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д энэ оны наймдугаар сарын 20-нд өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн болон дагалдах хуулиудын төслийг Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөлөөс хэлэлцэн санал, зөвлөмж гаргасан. Эл зөвлөмжийг өчигдөр олон нийтэд танилцуулав.
2026-09-08
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт /2026.09.07/ өгөв. Энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулан албажуулж ажиллахыг сайд нарт даалгалаа.
2026-09-07
Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хуулийн дагуу есдүгээр сарын 1-нээс өмнө эл төслийг өргөн барих учиртай юм. Мөн Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрээ олон нийтэд танилцуулав.
2026-09-01
Дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлэх нь
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хуулийг 2022 онд баталж, нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан ил тод, өрсөлдөөнт нөхцөлөөр арилжаалдаг болсон.
2026-08-27
Гангийн үйлдвэр барих төсөлд хоёр компани шалгарчээ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт барих уг төслийг эрчимжүүлэх зорилгоор ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан.
2026-08-27
15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров
Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим, хувийн хэвшлийнхэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн нэгдсэн авто зогсоолд цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх "Ногоон өртөө"-г өнөөдөр ашиглалтад орууллаа.
2026-08-24
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус, тус өргөн мэдүүллээ.
2026-08-20