Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Борооны ус зайлуулах 15.2 км урт шугам сүлжээ угсрах нь

Геодези, усны барилга, байгууламжийн газраас энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 13 байршилд 15.2 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрах гэнэ. Мөн гурван байршилд он дамжин хэрэгжүүлж буй 3.9 км шугам сүлжээг угсарч дуусгах аж. Түүнчлэн Улаанбаатарт ус хамгийн их тогтдог Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчлэхээр болжээ.
2026-03-16

Дэлхийн өгөгдлийн удирдлагын албан ёсны салбарыг нээлээ

“DAMA Mongolia chapter”-ынхан “Өгөгдөл бол цахим засгийн суурь, хиймэл оюуны тэжээл, улс орны стратегийн гол нөөц. Гэхдээ их хэмжээний өгөгдөл хуримтлуулах нь туйлын зорилго биш. Хамгийн гол нь тэрхүү өгөгдлийг хэрхэн зөв удирдах, чанарыг  яаж хангах вэ гэдэг чухал. Тиймээс салбарын нээлтийн үеэр “DAMA Internation-al”-тэй энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан
2026-03-16

Унших соёлыг өвлүүлэгч, дэлгэрүүлэгч цэцэрлэгүүдийг шалгаруулав

Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхдийг номтой нөхөрлүүлэхэд томчуудын үүрэг, оролцоо их. Ялангуяа аавууд ажлаасаа орой ирээд хүүхдэдээ ном уншиж өгдөг байвал гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болж, нандин харилцаа бэхэждэг. Цаашлаад ээж, аав нар хүүхэдтэйгээ ярилцахдаа аль болох сул үг хэрэглэлгүй, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж байвал тэд ч эх хэлээ хурдан сурна. Багаасаа номтой нөхөрлөсөн хүүхдийн хэл ярианы болон төсөөлөн бодох чадвар маш сайн хөгждөг” гэсэн юм.
2026-03-16

Эрчим хүчний салбарынхан ажил хаях нь

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийн явцад салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй тул ажил хаяхад бэлэн хэмээн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн баасан гарагт мэдэгдэв. Энэ талаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Эрчим хүчний салбарын хэлэлцээр байгуулах ажил нэгдүгээр сарын 8-нд эхэлсэн.
2026-03-16

Г.Занданшатар загнаад төлүүлсэн гэх 1.5 их наядыг “Оюутолгой” руу алдангитай нь буцааж шилжүүлнэ

2026 оны гуравдугаар сарын 11. Лхагва гараг. Засгийн газрын ээл­жит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга С.Бям­бацогт “Ерөнхий сайд Г.Занданшатарын хатуу шаардлагад “Рио Тинто” буулт хийж, “Оюу толгой” ХХК-иас татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг төрийн дансанд өчиг­дөр шилжүүлсэн” хэмээн мэдэгдэв. Улмаар, хэв­лэл мэдээллийн хэрэгслүүд ч мэдээллийг тэр өдөр болон маргааш нь нэгэн жигд цацлаа.
2026-03-16

БНХАУ 2035 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 2020 оныхоос хоёр дахин нэмэгдүүлнэ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан тус улсын XV таван жилийн төлөвлөгөө болон Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар өнгөрсөн баа­сан гарагт мэдээлэл өглөө. Жил бүр уламж­лал бол­гон зохион байгуулдаг Хя­та­дын “Хоёр чуул­ган” амжилттай болсныг онцолж, тэрбээр энэхүү арга хэмжээ нь тус улсын бодлого, хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх, Хятадын боломжийг ашиглах “цонх” болд­гийг тодотгов. Мөн өнөө жил Хятадын Ком­мунист нам (КН) байгуулагдсаны 105 жи­лийн ой тохиож буй бөгөөд Хятад улс XV та­ван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх хариуцлагатай үедээ ирснийг илт­гэлдээ дурдсан юм.
2026-03-16

Д вирусний эсрэг булевиртид эмийн эмчилгээнд хамрагдахаар 3000 хүн хүлээж байна

Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/272 дугаар тушаалын дагуу гепатит Д вирусний халдварын үед булевиртид эмийн эмчилгээг Монголд нэвтрүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 180 хүнийг эмчилгээнд хам­руулсан бөгөөд тэдний төлөөлөлтэйЭрүүлмэндийн сайд болон бусад албаныхан уулзаж, санал бодлыг нь сонсжээ. Өөрөөр хэлбэл, олон улсын эмчилгээний удир­дамжид уг эмийг 96 долоо хоног хийхээр баталсан байдаг. Энэ хугацаанд эмчилгээнд хамрагдаад дуусаж буй иргэд болон шинэ хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
2026-03-16

Удаан зогсохыг хориглосон газар автомашинаа байрлуулбал шийтгэлийн хуудас наана

Нийслэлийн авто замуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэлжээ. Тодруулбал, тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болонудаанзогсохжурамзөрчсөнболЗөрчлийнтухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, зөөж тээвэрлэх юм.
2026-03-16

Төсвийн зарлагыг хэт нэмэхгүй байж, алдагдлыг бууруулахыг зөвлөв

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Монгол Улсын 2027-2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тайлан”-гийн үр дүнгийн талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Манай улсын 2025 оны эдийн засгийн дотоод өсөлт ахисан боловч энэ нь дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломж хяз­гаарлагдмал байгаа аж.
2026-03-16

Давсны хэрэглээг багасгах нь бөөрний үйл ажиллагаанд тустай

Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиодог уламжлалтай. Одоогоор дэлхийн 200 гаруй оронд эл өдрийг тэмдэглэж буйн нэг нь манайх юм. Бөөрны архаг өвчин, дутагдал сүүлийн жилүүдэд манайд огцом нэмэгдсэн.
2026-03-13

Нүүдлийн уламжлалт мэдлэг, туршлагыг сурагчдад өвлүүлэх нь

ЮНЕСКО-гийн “Тогтвортой хөгж­­лийн боловсрол-2030” санаа­чилгын хүрээнд Монголын нүүдлийн соёл, байгальтай зохицон амьдрах уламжлалт мэдлэгийг орчин үеийн боловсролын системд нэвтрүүлэх төсөл Хэнтий аймагт хэрэгжүүлж эхэлжээ.
2026-03-13

Нарны гэрэлд өөрийгөө цэвэрлэдэг даавуу бүтээв

Оросын эрдэмтдийн боловсруулсан наранд өөрийгөө цэвэрлэдэг даавуу нь мөн нянгийн эсрэг үйлчилгээтэй, ус нэвтрүүлдэггүй шинж чанартай аж.
2026-03-13

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэв

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэв
2026-03-13

Урагшгүй төрийн алба, ухамсаргүй иргэдээс болж Далай ээжийг хилэгнүүлсээр байх уу

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол, Оросын хамтарсан загасчлалын наадам Хөвсгөл аймгийн Ханх сумд өнөөдөр болно. Монгол, ОХУ-аас наадамд оролцох, сонирхохоор олон хүн Дорнын хөх сувдыг зорих нь тодорхой. Ханх сумд болох эл наадмын үеэр монгол, орос хүмүүс загасчлахаас гадна урлаг, соёл, спортын олон арга хэмжээнд оролцож, наадаж цэнгэдэг аж.
2026-03-13

С.Ган-Эрдэнэ, Н.Амарзаяа нар нөхөрсөг тэмцээний шилдгээр тодорлоо

МҮОХ-ны 70 жилийн ойн хүрээнд тус хорооны гишүүдийн дунд ширээний теннисний нөхөрсөг тэмцээн зохион байгуулав. Уг тэмцээнд гимнастик, дугуй, хүндийг өргөлт, усанд сэлэлт, волейбол, орчин үеийн таван төрөлт, таеквондо, жиү жицү, байт харваа, тэшүүр, бөмбөгтэй хоккей, биллиард, триатлон зэрэг с порт холбоо болон Архангай аймгийн олим пын зөвлөл зэрэг 20 байгууллагын гишүүд өрсөлдлөө.
2026-03-13

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх нь

ЦХИХХЯ-наас “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл ” хэрэгжүүлэх болсноо зарлав. Төслийг ЖАЙКА олон улсын бай гууллагын техни кийн туслалцааны дэмжлэгтэйгээр Мэ дээлэл технологийн үндэсний парк, Япон Улсын “Делойте томацу”-тай хамтран хэрэгжүүлэх аж.
2026-03-13

Малчин эмэгтэйчүүдийг дэмжих замаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулна

“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэг­тэйчүүдийн олон улсын жил”- ийн нээлтийг өчиг­дөр Улаанбаатарт зо­хион байгууллаа. Энэ нь Монгол Ул­сын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнэ­тэй хувь нэмэр оруулж, хөдөөгийн амь­жиргааг дэмжих, уламжлалт хөдөө аж ахуйн мэдлэг, туршлагыг өвлүү­лэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр, ман­лайллыг тодотгох зорилготой арга хэмжээ юм.
2026-03-13

Мопед, сурроны импорт 10 дахин өсөж, 4.7 сая ам.доллароос давав

Манай улсад ялангуяа нийслэлд цахилгаан моторт болон туслах хөдөлгүүртэй мопед, унадаг дугуй олширч, түүгээр замын хөдөлгөөнд оролцогчдын тоо өссөн. Улмаар мотортой унадаг дугуй, мопед зэргийн худалдан авалт сүүлийн гурван жилд 10 дахин нэмэгдсэн байна.
2026-03-13