Эрчим хүчний салбарт 18 их наяд төгрөгийн өртөгтэй, 16 төсөл хэрэгжүүлнэ
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд өчигдрөөс энэ сарын 13-нд хүртэл “Investment and trade agency week” арга хэмжээ эхлүүллээ. Үүний хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа, татвар, санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, салбарын танилцуулга, хөрөнгө оруулалтын ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгөх юм байна.
Уржигдар 12 цаг 30 мин
Аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлагыг “Tourism week-2026” чуулганаар хэлэлцэж байна
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон хамтран “Tourism week2026” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 9-15-нд зохион байгуулж байна. Уг чуулган нь салбарын бодлого, тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх замаар олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм.
Уржигдар 11 цаг 30 мин
“Нийтлэлч Отгонбаяр” сангийн шилдэг бүтээлийн уралдаанд манай Ж.Сувдмаа гутгаар байр эзэллээ
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон ‘iToim’ агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж, өчигдөр шилдгүүдийг шалгаруулав. Мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулах зорилготой уг уралдаанд 44 нийтлэл “уралджээ”.
Уржигдар 11 цаг 00 мин
Автомашины импорт буурч, шатахууных өсжээ
Манай улс энэ оны эхний хоёр сард экспортод 3.04 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 52 орчим хувиар өссөн дүн болжээ. Харин 1.5 тэрбум “ногоон”-ы бараа, бүтээгдэхүүн импортолсон нь жилд 200 гаруй саяар буурсан хэмжээ аж.
Уржигдар 09 цаг 30 мин
“Эхийн алдар” одонт 1000 ээж чууллаа
Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээг Төрийн ордонд уржигдар зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь 20 дахь жилдээ болсон бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүддээ талархал илэрхийлж, баярын мэнд чилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжилсан.
2026-03-09
Хүүхэд хохирсон гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 18.2 хувиар буурчээ
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт боллоо. Хуралдаанаар Засгийн газраас гэр бүлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын талаар мэдээлэл сонсож, 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ оны төлөвлөгөөг баталжээ.
2026-03-09
Шар усны үерээс сэрэмжлэхийг анхааруулав
Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд дулаарах тул цас ихтэй Сэлэнгэ, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн нутгаар шар усны үерийн эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Энэ сарын 7-нд гаргасан шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 37.5 хувь нь их, 40 хувь нь дунд гэсэн үзүүлэлттэй байгаа аж.
2026-03-09
Монголынхоо шинэ түүхийн үүдийг нээсэн үндэсний удирдагч
Улс үндэстний туулсан зам, түүхийн эгзэгтэй үед төрийн удирдагчдын баримталсан үзэл, хэрэгжүүлсэн бодлого нь түүхэнд үнэнээр бичигдсэн цагт одоогийн орчны утгыг тайлж, ирээдүйг таних ухаарлыг төрүүлдэг. Монгол орны сүүлийн 100 жилийн түүхийн хамгийн онцлог бөгөөд нийгмийн амьдралыг сууриар нь өөрчилсөн үйл явдал бол 1989 оны сүүл чээр эхэлж өрнөөд 1990 оны хавар улс төрийн ялалтад хүрсэн Ардчилсан хувьсгал мөн юм.
2026-03-09
Гэрлэлтийн дундаж нас таван жилээр хойшилжээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь мэдээлэл болохуйц томоохон гурван судалгаа хийснээ НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, МУИС-тай хамтран олон нийтэд танилцууллаа.
2026-03-09
Нотариатын үйлчилгээг зайнаас үзүүлэх хуулийн зохицуулалт хийх нь
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсгээс дээрх хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2026-03-07
Дөрвөн эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртжээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллага болон ХЭҮК, “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб” хамтран “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал ба сэтгүүл зүйн салбарын оролцоо” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
2026-03-07
Манай оронд 497 овгийн 7620 зүйлийн гуурст болон гуурсгүй ургамал бүртгэгджээ
Биологийн олон янз байдлыг хамгаалах бодлого, төлөвлөлт болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой “Амьтан, ургамлын улаан дансны үнэлгээ”-гээ манай улс 20 жилийн дараа дахин шинэчилж, II боть нэртэйгээр хэвлүүлээд буй билээ. Зүйлүүдийн устах эрсдэлийг үнэлдгээс гадна ховордож буйд нь чиглэсэн хамгааллын арга хэмжээг нэн тэргүүнд тодорхойлдгоороо уг эмхэтгэл бодлогын суурь баримт болдог.
2026-03-06
Эцэг, эх, хүүхдийн харилцааны үл ойлголцлыг театрын хэлээр өгүүлэх нь
“Про” театрынхан Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, тус улсын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” сэтгэл зүйн драмын жүжгийг өнөөдрөөс олны хүртээл болгож байна.
2026-03-06