Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг аймаг бүрд байгуулна гэв

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэх бөгөөд өчигдөр нээлээ. Төслийн хүрээнд улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээллийн техник, хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй.
2026-05-26

Өнөөдөр 19:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр дараах байршлуудад хязгаарлалт хийж, засвар үйлчилгээ үзүүлнэ. Тодруулбал, нийслэлийн таван дүүргийн хэмжээнд 09:00-19:00 цагийн хооронд хэсэгчилсэн байдлаар хийхээр болжээ.
2026-05-26

Манай сурагчид Азийн физикийн олимпиадаас дөрвөн хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Бусан хотноо энэ сарын 17- 25-нд зохион байгуулсан “Asian physics olympiad-2026”-аас манай дөрвөн сурагч хүрэл медаль, гурван хүүхэд тусгай байрын шагнал хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Тус олимпиадад дэлхийн 27 орны үндэсний ялагч болсон 211 сурагч оролцож, мэдлэг чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.
2026-05-26

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд муу байна.
2026-05-26

“Эхийн алдар” одон бол хамгийн хүндтэй шагнал”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хү­рэлсүх Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, ээжүүдэд өчигдөр “Эхийн алдар” одон гардуулав.
2026-05-26

“Хүрээ” амаржих газрын дарга асан А.Жаргал төрөх эмэгтэйчүүдээс 65 сая төгрөг хураан авчээ

Хуучнаар хоёрдугаар төрөх буюу өнөөгийн нийслэлийн “Хүрээ” амаржих газрын даргаар ажиллаж байсан А.Жаргалд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт АТГ-ын шалгасан хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний нэг нь дээрх албан тушаалтанд холбогдох үйлдэл аж.
2026-05-26

Ирэх өвөл хагас коксон түлшээ хэрэглэнэ

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ оны анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Багануурын үйлдвэр, технологийн парк” ХК-ийн “Нүүрсхимийн үйлдвэр” төсөл, мөн 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
2026-05-26

Оросын эдийн засагт Хятадын нөлөө улам нэмэгдэж байна

Өнгөрсөн долоо хоногт манай умард хөршийн удирдагч өмнөд хөршид айлчлав. Путин, Си Зиньпин нар түншлэл, стратегийн харилцан ажиллагаагаа цаашид бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл хийж, дэлхийн болон олон улсын шинэ маягийн олон туйлт харилцаа үүсгэх тухай хамтарсан тунхаглал баталлаа.
2026-05-25

Төлбөрт үйлчилгээний мөнгийг зувчуулсан ЭХЭМҮТ-ийн тасгийн эрхлэгч ял шийтгүүллээ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Болормаад холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, 2022 оны 1-12 дугаар сар хүртэлх хугацаанд иргэдийн тушаасан мөнгийг завшсан хэрэгт холбогдсон аж.
2026-05-25

Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэв.  Ерөнхий сайд Н.Учрал Хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх шийдвэр гаргасан.
2026-05-25

Төхөмийн уурхайн амыг Хан-Уул дүүргийн прокурорын шийдвэрээр битүүмжилжээ 

Сүхбаатар аймгийн нутаг дахь Төхөмийн уурхайг эзэмшигч “Олгой булаг” компанид хөрөнгө оруулсан Хятадын иргэн Ли Жуан Хуа гэх эмэгтэй “Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатарт мөнгөө алдсан” хэмээн өнгөрсөн оны сүүлчээр мэдээлэл хийсэн билээ. Түүнээс 51 тэрбум төгрөгийг нь авсан Д.Баатараас мөнгөө буцааж авахаар хандахад хариуд нь “Покер тоглоод алдсан гэж бод. Хуулийнханд хандаад ямар ч нэмэргүй.
2026-05-25

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна. Энэ хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 78 хувьтай байна.
2026-05-25

Үндэстэн дамнасан цахим залилангийн бүлэглэлийг баривчлав

Цахим залилангийн үндэстэн дамнасан зохион байгуулалттай бүлэглэлд элсэж, нутаг нэгтнүүдээ мэхлэн хохироож байсан 17 хүнийг Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан илрүүлэн баривчиллаа. Манай улсын иргэд уг бүлэглэлд элсээд тэдний аргачлал, заавраар фэйсбүүкт хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулууны азтан шалгаруулах” зэрэг шууд бичлэг (live) хийж хүмүүсийг төөрөгдүүлэн залилдаг байж.
2026-05-25

“Татварын багц хуулийн төсөл нүглийн нүдийг гурилаар хуурсан төдий байна”

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Эдгээр төслийн хүрээнд хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг, урамшуулдаг тогтолцоо бүрдүүлэхээр зорьж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.2 орчим их наяд төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцсон гэнэ.
2026-05-25

Аюулгүй байдлыг хангахад олон талт бодлого чухал гэв

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел, Хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Баттөмөр нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд НҮБ-ын Хүүхдийн сан болон Зам, тээврийн яам хоорондын хамтын ажиллагаа, цаашдын тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
2026-05-25

Эрдэнэ Зуу хийдийн Алтан суваргыг АНУ-ын санхүүжилтээр сэргээн засварлана

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Дэлхийн хөшөө дурсгалын сан хамтран хэрэгжүүлэх Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга, сүм хийдийн цогцолборыг хамгаалах төслийн нээлт энэ сарын 22-нд боллоо. АНУ-ын Төрийн департаментын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжих уг төсөл нь Монгол Улсын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
2026-05-25

Хамгаалах байрныхны хариуцлагагүйгээс хохирогчид нэмж хохирсоор байх уу 

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байранд тодорхой хугацаанд байрлуулж, айдас түгшүүрээс холдуулдаг. Гэвч энэ байранд оччихоод өөр гэмт хэргийн хохирогч болох явдал гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 19-нд нийслэлийн хүн ам ихтэй нэг дүүргийн нутаг дахь Түр хамгаалах байранд бага насны хүүхдүүд нэгнийгээ хүчиндсэн хэрэг гарчээ. Өдгөө нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 12.2, 12.5 дугаар зүйлд заасны дагуу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх заалтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2026-05-25

Монгол хорхогийг Геннист бүртгүүлнэ

Монгол хорхогийг дэлхийн Геннисийн амжилтад хүргэхээр ажиллаж байгааг Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч Д. Буяндэлгэр өөрийн цахим хуудастаа мэдээлэл оруулжээ.
2026-05-25