Монголын тусгаар тогтнолын өдөр
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29 бол Монголын тусгаар тогтнолын өдөр билээ. 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд УИХ-ын шийдвэрээр эл өдрийг үндэсний баяр болгосон. Монголчууд бид энэ өдөр албан ёсоор амардаг ч утга учрыг нь сайн мэддэггүй. Тиймээс монгол үндэстний хувьд амин чухал түүхэн өдрийн талаар товч тайлбар хүргэхийг хичээе.
2025-12-29
3агасны үнэрийг дарж, амтыг супер болгодог “шидэт” арга
Манайхны хувьд ялангуяа залуу гэр бүлүүд тахиа, цацагт хяруул шарах нь элбэг. Загасны хувьд үнэр ихтэй, шарахад “биегүй”, хальс нь амархан язарч үзэмжгүй харагддаг зэрэг асуудал бий. Удахгүй “уулзаад салах” хоёр оны заагт баярын ширээндээ шарсан загас бэлтгэхээр зэхэж буй бол “хүндрэлүүдийг” хэрхэн давах зөвлөгөө хүргэе.
2025-12-26
Ханбогдын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж, ашиглалтад хүлээн авчээ. Тус барилга нь ор чин үеийн стандартад нийцсэн төмөр бетон карказ, металл фасадтай, 1100 гаруй ам метр талбайтай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоолтой гэдгээрээ онцлог аж.
2025-12-26
2026 оны нэгдүгээр сараас мөрдөх хууль, тогтоомжууд
2026 оноос эхлэн нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгааллын зэрэг олон салбарт хүчин төгөлдөр үйлчлэх хууль, журам, тогтоол, шийдвэрүүдийн үр дүнд төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах замаар улсын хөгжилд бодит нөлөө үзүүлнэ хэмээн эрх баригчид найдаж буй. Ингээд ирэх сарын 1-нээс улс орон даяар мөрдөх онцлох хууль, тогтоомж, дүрэм журмын талаар танилцуулъя.
2025-12-26
Уламжлалт гар урлалыг дэмжих, түрээсийн төлбөргүй төв үүдээ нээв
Гэр хорооллын тогтвортой хөгжлийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн I хорооны нутагт Толгойт-Уламжлалт гар урлалыг дэмжих төвийг өчигдөр ашиглалтад орууллаа. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор эл төвийг нээсэн аж. Ингэснээр 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч түрээсийн төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна.
2025-12-26
Хоёр өдөр дараалан газар 3.7-4.5 магнитудын хүчтэй хөдөллөө
Булган аймгийн Булган сумд уржигдар 18.38 цагт газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлжээ. Үүний өмнөх өдөр буюу энэ сарын 23-нд 16.42 цагт Баянхонгорын Богдод газар 4.5, 19.39 цагт тус аймгийн Баян-Өндөр сумд газар 3.7 магнитудын хүчтэй хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Дээрх газар хөдлөлтийн чичирхийлэл тухайн орон нутгийн иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учруулаагүй байна.
2025-12-26
“Улсын чансаа” тэмцээний бугуйвчны эзэд тодорчээ
Монголын спорт өрөлтийн холбооноос зохион байгуулсан “Улсын чансаа” тэмцээнд 45 клубийн 3-60 насны 704 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Энэ сард үзүүлэлтээрээ 212 тамирчин тус холбооноос баталсан “Одоо ахиулах”, ”Анхны од” одны болзол хангаж, бугуйвчны эзэн боллоо. Үүнээс 60 нь нэг одны болзол хангаж цагаан, 70 нь хоёр одны болзол биелүүлж шар, 49 нь гурван одныхоор улаан, долоо нь дөрвөн одны болзолд хүрч нил ягаан, тав нь таван одны болзлоор хар бугуйвч зүүв. Шооны спортын 26 клубийн 105 тамирчин тус тэмцээнд өрсөлдөж, өмнөх амжилтаа ахиулжээ.
2025-12-26
Ирэх долоо хоногийн даваа гарагт бүх нийтээр амарна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ арванхоёрдугаар сарын 29-нд тохиож байна. Иймээс сарын 29-ний буюу даваа гарагт “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар бүх нийтээр амрах юм. Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Монголчуудын байгуулсан Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс 1911-1919 онд оршин тогтносон. 1911 оны 12 дугаар сарын 30-нд Их хүрээнд “Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар”-ыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан нь Монгол Улсын анхны төрийн сайдууд хэмээн түүхнээ бичигджээ.
2025-12-26
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ
“Мо Эн Ко” компани нь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цахилгаан станц, коксжих нүүрсний үйлдвэр барина хэмээн амлаж байв. Түүнчлэн Дарви сумаас уурхай хүртэлх 30 км замыг засварлан, асфальт тавихаар болсон ч өдий хүртэл ямар ч бүтээн байгуулалт хийлгүй, түүхий нүүрс экспортолсон хэвээр байгааг уурхайчид, жолооч нар дурдлаа. Ташрамд дурдахад, дээрх уурхайд одоогоор 1220 автомашинаар нүүрс тээвэрлэж байгаа аж.
2025-12-26
ТӨК-иудын хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг эзэлж байна
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан. Одоогоор төрийн өмчит болон оролцоотой 101 компани байгаагаас 73 нь 100 хувийн өмчит аж. Эдгээрээс хувьцааг нь үе шаттайгаар олон нийтэд санал болгох, нэмж гаргах гэж буй юм. Мөн ТӨК-иудын хөрөнгө дотоотын нийт бүтээгдэхүүний 74.3 хувийг эзэлж байна.
2025-12-26
“Гацуурт”-ын Л.Чинбатаас төр газраа буцааж авсан уу
Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам, газрын даамлаар ажиллаж байсан Г.Мэргэнбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны арваннэгдүгээр сард шалгаж дуусан, прокурорын хяналтад шилжүүлж байв. Түүнээс хойш уг хэрэг хэрхсэн нь тодорхойгүй хоёр жил болсны эцэст Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын үүсгэн байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал олгож их хэмжээний газар олгосон хэрэгт холбогдсон юм.
2025-12-26
Мал эмнэлгийн үйлчилгээний 20.1 тэрбум төгрөгийг олгоогүй гэв
Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний хөлс болох 20.1 тэрбум төгрөгийг олгоогүй тул Сангийн яаманд шаардлага хүргүүлж буй талаараа өчигдөр мэдээллээ. Тус холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг “Улсын хэмжээнд энэ онд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилласан 1000 гаруй анхан шатны нэгж, байгууллага үйлчилгээний хөлсөө авч чадаагүй.
2025-12-26
“Төв миг”, “Хилчин” багийнхан лигийн тоглолтыг тэргүүлж эхлэв
Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт үргэлжилж байна. III тойргийн 16 дахь тоглолтыг Дархан-Уул аймгийн “Darkhan united” ордонд гурван өдөр зохион байгуулсан юм. Аялан тоглолтын хүрээнд дөрвөн тоглолт өрнүүлснээс эмэгтэйчүүдийн багаас “Дархан могулс”-ын тамирчин Х.Нэргүй 37 оноо авч шилдгээр тодорлоо. Тус багийнхан нутгийн талбайдаа дараалан ялалт байгуулж, хүснэгтийн VI байр луу дэвшив. “Минтонетт говь” багийнхан “Хөвсгөл seven stars”-тай тоглоход 23 оноогоор легионер Оноүэ Мизүхо шилдэг тоглогчоор тодорсон. Энэ удаа “Минтонетт говь”-ийнхон чухал хожлыг өөрийн талд эргүүлж, хүснэгтийн эхний таваас дөрөвт бичигдэж эхэллээ.
2025-12-25
УГТЭ-ийнхэн мэдрэлийн мэс заслын дэвшилтэт таван арга нэвтрүүллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн энэ онд мэдрэлийн мэс заслын эмчилгээнд таван төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, гадаад руу чиглэсэн урсгалыг үлэмж багасгасан талаараа өчигдөр мэдээллээ. Тус эмнэлэгт өнөө жил тархи, нугасны нээлттэй 1908 мэс засал хийсний 346 нь хортой болон хоргүй хавдрынх аж. Үүний 104 нь хүндрэлтэй, тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал гэнэ.
2025-12-25
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын зах зээлд 2026 оны 02 дугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт;
2025-12-25