Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дахь “MN tower” барилгад үйл ажиллагаа явуулдаг ресторанд өнгөрсөн баасан гаргийн 17.10 цагийн үед ахуйн хийн баллон дэлбэрсэн ноцтой осол гарлаа. Дэлбэрэлтэд рестораны гурван ажилтан өртөж, гарын шуу, бугалга нь түлэгдсэн байна. Тэдэнд нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар шуурхай тусламж үзүүлж, ГССҮТ-ийн Түлэнхийн хоёрдугаар төвд хүргэжээ. Азаар хү ний амь эрсдээгүй юм. Ахуйн хийг буруу хэрэглэж, хадгалснаас дэлбэрч, иргэд эрүүл мэнд, амиараа хохирох явдал гарсаар байгаа тул айл өрх, албан байгууллагууд аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлсэн. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан мөрдөншалгаж буй бөгөөд одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо хий тээвэрлэж явсан хүнд даацын ачааны машин дэлбэрч, олон хүн эндэн, эрүүл мэндээрээ хохирч, орох оронгүй болсныг бид бүхэн мэдэж буй. Гэвч үүнээс сургамж авалгүй, ахуйн хийг зөв зохистой хэрэглэх, хадгалах, түгээхдээ галын аюулгүй байдлаа хангахгүй байгаа нь харамсалтай.
Ч.Туяа