Монголын спорт өрөлтийн холбооноос зохион байгуулсан “Улсын чансаа” тэмцээнд 45 клубийн 3-60 насны 704 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Энэ сард үзүүлэлтээрээ 212 тамирчин тус холбооноос баталсан “Одоо ахиулах”, ”Анхны од” одны болзол хангаж, бугуйвчны эзэн боллоо. Үүнээс 60 нь нэг одны болзол хангаж цагаан, 70 нь хоёр одны болзол биелүүлж шар, 49 нь гурван одныхоор улаан, долоо нь дөрвөн одны болзолд хүрч нил ягаан, тав нь таван одны болзлоор хар бугуйвч зүүв. Шооны спортын 26 клубийн 105 тамирчин тус тэмцээнд өрсөлдөж, өмнөх амжилтаа ахиулжээ. Үзүүлэлтээрээ 21 оролцогч одны болзлыг хангаж бугуйвч гардсан юм. Тэднээс 12 нь нэг одны болзол хангаж цагаан, зургаа нь хоёр одны болзлоор шар, хоёр нь гурван одны болзол биелүүлж улаан, нэг тамирчин дөрвөн одны болзолтойгоор нил ягаан бугуйвчтай болжээ. Дээрх тэмцээнд ур чадвараа сорьсон “Кимастер RedS” клубийнхнээс Ж.Хаш-Эрдэнэ долоон цагариг төрөлд түрүүлсэн бол спорт өрөлтийн ганцаарчилсан ангилалд Н.Энгүүн (“RedS”) рубик шооныход Э.Эрхэмхишиг (“Mind Generation клуб”) тэргүүн байр эзэллээ.