Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж, ашиглалтад хүлээн авчээ. Тус барилга нь ор чин үеийн стандартад нийцсэн төмөр бетон карказ, металл фасадтай, 1100 гаруй ам метр талбайтай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоолтой гэдгээрээ онцлог аж. Шинэ байртай болсноор алба хаагчдын ажиллах орчин, техник хэрэгсэл, бэлэн байдлыг сайжруулж, хил орчмын бүсэд тохиолддог гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний чадавхыг бодитоор нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна. Дээрх ангийн алба хааг чид хөрш зэргэлдээ Баян овоо, Манлай сумын 50 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажилладаг гэнэ. Ташрамд, анх 2018 онд Засгийн газрын 183 дугаар тогтоолоор Ханбогд сумд IV зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах анги байгуулж байжээ.
Ч.Туяа