13 сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн байгууллагын 20 орчим сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хууль хяналтын байгууллага дураараа хязгаарлаж, халдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон. Тэгвэл 20-иод сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд чухам ямар үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа вэ.
2024-04-15
Монгол компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг шилдгээр шалгаруулжээ
Вьетнам улсад энэ сарын4-6-нд болсон Хо Ши Миний аялал жуулчлалын фестивальд манай улсаас МИАТ, “Централ Ази Монгол” тэргүүтэй төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцож, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан билээ. Тэгвэл 20 дахь удаагийн фестивальд оролцсон 57 багаас монгол компаниудын үзэсгэлэнгийн талбай, олон нийтэд толилуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг шилдгээр шалгаруулжээ
2024-04-09
“Миний” дэлгүүрийн агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байсан Онцгойгийн нэг алба хаагч амиа алджээ
Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
2024-04-08