Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс цалин хөлсний бүтцийн 2025 оны судалгааны тайланг мэдээлэв. Судалгаанд нийт 2409 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан бөгөөд үүний 930 нь орон нутгийнх аж. Судалгааны түүвэрт дээрх байгууллагын 28 141 ажилчин хамрагдсаны 51.3 хувь эрэгтэй, 99.5 хувь нь байнгын хөдөлмөр эрхлэгч гэнэ. Ажилчдын нийт цалингийн дундаж 2 254 500 төгрөг ба нийт цалингийн 90.4 хувийг үндсэн цалин эзэлж байна. Үндсэн цалингийн улсын дундаж 2 038 600, эмэгтэй ажиллагчдынх 2 122 300 төгрөг аж. 2025 оны судалгааны дүнгээр ажиллагчдын үндсэн цалингийн дундаж 2023 оны дунджаас 41.4 хувиар нэмэгдсэн. Хүйсийн хувьд эрэгтэй ажиллагчдын үндсэн цалин 39, эмэгтэй ажиллагчдын үндсэн цалин 45.5 хувиар тус тус нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, улсын үндсэн цалинтай харьцуулахад хотын ажиллагчдынх дунджаар 8.8, Өмнөговь болон Дорнодынх 12.6-12.8 хувиар өндөр, бусад аймгийнх дунджаас доогуур байна.
Улсын дундаж цалин Улаанбаатарт 2.4 сая төгрөг байхад баруун бүсэд хамгийн бага буюу 1.8 сая төгрөг байгаа аж. Хангайн бүсийн ажилчид 1.9, зүүн бүс хоёр, төвийнх 2.2 сая төгрөгийн дундаж цалинтай байгааг дээрх хүрээлэнгээс мэдээлэв. Өөрөөр хэлбэл, баруун бүсийнхний цалин улсын дундаж цалингаас даруй 20.2 хувиар бага гарчээ. Ташрамд, уул уухайн салбар хамгийн өндөр буюу 3.9, санхүү болон даатгалынхан 3.7 сая төгрөгийн цалинтай аж.
Ч.Цэлмэг