Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ширээний теннисчид хамтарсан бэлтгэл хийхээр Харбиныг зорив

Зүүн Азийн үндэсний олимпын хороодын зохион байгуулж буй Залуучуудын ширээний теннисний олон улсын цугларалт өнөөдөр БНХАУ-ын Харбин хотод эхэлж байна. Манай улсаас Монголын ширээний теннисний холбооны дөрвөн тамирчин, шигшээ багийн дасгалжуулагч Ким Ён Сү нар оролцож буй аж. Тэд бусад улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийхээс гадна олимпын аваргуудтай уулзаж, нөхөрсөг тэмцээн, соёл, аяллын зэрэг олон талт үйл ажиллагаанд оролцох гэнэ.
2025-08-03

Ипотекийн даатгалын шимтгэлийг нэмсэн асуудлаар тайлбар ирүүлэхийг шаардав

ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар даатгалын багц дүрэмтэй холбоотой асуудлаар буюу ипотекийн зээлийн даатгалын шимтгэлийг 2-10 дахин нэмсэн шийдвэрийн талаар эрх зүйн тайлбар, мэдээлэл ирүүлэхийг шаардсан албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ.
2025-08-03

Японд хэт халсны улмаас 10 804 иргэн эмнэлэгт хүргэгджээ

Япон Улсын баруун бүсийн Хиого мужид агаарын температур уржигдар 41.2 хэмд хүрч халжээ. Мөн аялал жуулчлалын томоохон төв болох Киото хотод агаарын температур 1880 оноос хойш анх удаагаа 40 хэмд хүрсэн байна.
2025-08-03

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК гангийн үйлдвэрийн эхний шатыг 2028 ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хагас жилийн гүйцэтгэл, эдийн засгийн үр ашиг, нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төслийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
2025-08-02

Минимал орчныг мэдрэмжтэйгээр бүрдүүлэх тренд хатаамлын урлаг

Франц, Итали, Япон зэрэг оронд herbarium буюу хатаасан ургамлын урлаг уран зураг шиг болтлоо өндөр хөгжсөн байдаг. Энэ нь хотжилтын нүсэр хэмнэлд хүмүүс гэртээ янз бүрийн ургамал харж, мэлмийгээ баясган тайвшрах хэрэгцээг хангаад зогсохгүй минимал орчныг мэдрэмжтэйгээр бүрдүүлэх тренд болж байгаа тул декорт их ашигладаг. Анхны гарал үүсэл нь Италийн Пиза ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гэгддэг бөгөөд хэдэн зууны өмнө хийсэн цэцгийн хатаамлууд өнөөг хүртэл байдаг аж.
2025-08-02

Манай улсын 3900 гаруй иргэн Японд ур чадварын дадлагажигчаар ажилладаг

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Япон Улсын Накашибэцү хотын Эдийн засгийн хэлтсийн дарга Кэйта Ито тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Манайх тус улстай “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр” хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг 2017, 2019 онд байгуулж, ур чадвартай ажиллах хүчний хүрээг тэлсээр иржээ.
2025-08-02

Z үеийнхэн хэрэглээний нийгмийг тодорхойлно

Зах зээл дэх хэрэглэгчийн зан төлөвийг судалдаг “NielsenIQ” компанийн саяхан олон нийтэд танилцуулсан тайланд дурдсанаар GenZ үеийнхэн хамгийн чинээлэг бөгөөд зарцуулалттай сегмент болж буйг онцолжээ. 2030 он гэхэд тэдний нийт худалдан авалт 12.6 их наяд ам.долларт хүрч, дэлхийн нийт хэрэглээний 18.7 хувийг дангаар бүрдүүлэх төлөвтэй гэнэ. Түүнчлэн эл үеийнхэн худалдан авалтдаа байгаль орчинд ээлтэй байдал, бизнесийн ёс зүйг чухалчлах болсон нь шинээр гарч ирэх брэнд, бизнесүүдийн бодлогод хүчтэй нөлөө үзүүлэх магадлалтай аж.
2025-08-02

Ажлын дөрвөн хоногтой болсноор ядаргаа

Ажлын өдрийг багасгах судалгаанд оролцсон зургаан орны 2900 гаруй ажилтны ядаргаа багасаж, илүү сайн унтаж амрах болжээ. Бостоны коллежийн судлаачид болох Вэн Фан, Жульет Шор нарын ахалсан шинэ судалгаанд дурдсанчлан цалинг бууруулахгүйгээр ажлын хоногийг багасгах нь ажилтнуудын сэтгэл зүй болон бие махбодод эерэг нөлөөтэйг онцолсон байна. Тодруулбал, АНУ, Британи, Австрали, Канад, Ирланд, Шинэ Зеландын141 байгууллагын ажилтнуудыг зургаан сарын явцадтуршилтад хамруулж, тэдний бүтээмжийг хадгалахын тулд шаардлагатай бүтцийн өөрчлөлт хийсэн гэнэ. Судалгааны үеэр “Таны сэтгэл санаа ямар байна вэ” хэмээх асуултыг зохих хугацааны давтамжтай тавьжээ.
2025-08-02

Хуучин хувцсаа хандивлаарай

Хуучин хувцсаа хандивлах өдөрлөгийг ирэх сарын 17-ны ням гарагт 13.00-19.00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулах гэнэ. Хувцасны шүүгээнд тань өмсдөггүй, эсвэл багадсан хувцас байж л байгаа даа. Үүнийгээ хэрэгтэй хүнд ньхандивлах боломжийг эл өдөрлөг олгож буй аж. Өөрөөр хэлбэл, өмсдөггүй, хуучин хувцсаа өдөрлөгийн зохион байгуулагч нарт тушаагаад оронд нь “ногоон оноо” авч болох нь. Хувцсаа хандивласан бүх хүнд үүгээрээ урамшуулал авах боломж бүрдүүлэх юм байна. Хамтран зохион байгуулагч газруудад хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх гэх мэт урамшуулал багтахаж.
2025-08-02

Монгол, Оросын хилийн бүсэд цоохор ирвэсийн судалгаа хийж байна

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан ОХУ-ын Тункений тусгай хамгаалалттай газрын судлаач, байгаль хамгаалагчидтай хамтран цоохор ирвэсийн тархац нутаг, шилжилт хөдөлгөөний судалгааг хоёр орны хилийн бүсэд хийж байна. Судалгааны эхний үе шатны ажлуудыг өнгөрсөн сарын 2026-нд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хийсэн бол дараа нь Тункений тусгай хамгаалалттай бүсэд хяналт мониторингоо үргэлжлүүлэх нь.
2025-08-01

“TikTok”-оос “Youtube music” рүү дуу нэмэх боломжтой боллоо

“TikTok” бичлэгээс таалагдсан дуугаа Youtube-ийн жагсаалтдаа шууд нэмэх боломжтой болжээ. Тус компани 2023 оны арваннэгдүгээр сард “Spotify”, “Apple music”, “Amazon music”-ийн дэмжлэгтэйгээр энэхүү функцийг хөгжүүлж эхэлсэн ба АНУ, Британид л эл тохиргоо үйлчилж байв. Харин өнөөгийн байд¬лаар 160 гаруй оронд нэвтрүүлжээ. Хэ¬рэглэгчид бичлэгийн доор харагдах “Дуу нэмэх” цэсийг товшоод “Youtube music”-тээ дуртай бүтээлүүдээ нэмэх аж. Энэхүү тохиргоо нь хөгжмийн стрийминг үйлчилгээнд хэдэн тэрбум ам.долларын урсгал төвлөрүүлэх боломжтойг “TikTok”-ийнхон онцоллоо.
2025-08-01

Булган, Баянхошуу боомт ирэх сарын 30 хүртэл амралтын өдрүүдэд ажиллахгүй

Хилийн боомтуудын энэ сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас өчигдөр танилцууллаа. Монгол-Хятадын хилийн авто замын Байтаг боомт наймдугаар сард ажиллахгүй. Учир нь тус боомтыг жил бүрийн тав, долоо, есдүгээр сарын 16-30-нд ажиллуулдаг юм. Мөн тус улстай хиллэдэг авто замын Булган зуны улиралд нямд, Баянхошуу боомт бямба, ням гарагт амардаг болж байгаа аж. Уг шийдвэрийг хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын 2025 оны 49 дүгээр ноот бичгийн хүрээнд гаргажээ. Булган боомтын тухайд есдүгээр сарын 30 хүртэл даваагаас бямба гарагт 10.00-21.00 цаг хүртэл ажиллах юм байна. Боомтуудын хуваарь өөрчлөгдсөн даруйд мэдэгдэнэ гэв.
2025-08-01

Газрын диваажин, олон ястны өлгий Ховд аймаг

Их нууруудын хотгор руу Монгол алтай нуруу, Хангайн салбар уулс түрсний улмаас бие биеэсээ харьцангуй салангид хэд хэдэн хотгор бий болсны нэг нь Хар ус нуурынх. Тиймээс физик, газар зүйн өвөрмөц онцлогтой. Тус хотгор нь тал бүрээсээ өндөр уулсаар хүрээ¬лэгдсэн тул баруун зүгийн чийглэг агаар бус, харин зүүн урд талаас Төв Азийн их цөлийн хуурай уур амьсгал саадгүй нэвтэрдэг тул цөлөрхөг аж. Энэ цогцолборт газарт 54 хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 11 зүйл нь ховор, нэн ховорт хамаардаг. Тэрбайтугай, цоохор ирвэс, монгол бөхөн, зэгсний гахай, минж, тавал атигдаахай бүртгэгдсэнээрээ онцлог.
2025-08-01

Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно

Сэлбэ хот, Дамбадаржаа орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.
2025-08-01

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хельсинки+50” олон улсын бага хуралд оролцов

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтоненийн урилгаар 2025 оны 07 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Хельсинки хотноо зохион байгуулагдаж буй “Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцож байна. 
2025-08-01

Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг саатууллаа

Хөвсгөл аймгийн нэгэн иргэний гэрт нэвтэрч, хулгай хийсэн 31-46 насны гурван этгээдийг цагдаагийн байгууллагынхан саатуулжээ. “Айлын байшинд хулгай орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу ажиллаж, хулгай хийсэн хүмүүсийг барьж саатуулсан бөгөөд долоодугаар сарын 17- ноос хойш иргэдийн орон байр луу хууль бусаар нэвтэрч, 12 удаа хулгай хийсэн нь тогтоогджээ. Тэд элдсэн хурганы арьс 60 ширхэг, хурган дотортой дээл, мөнгөн аяга, монгол гутал, суран бугуйл, борц, шүрэн толгойгойтой хөөрөг гэх мэт зүйл хулгайлсныг урьдчилсан байдлаар тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
2025-08-01

Бүс нутагт вакцины хамрагдалт буурсны улмаас халдварт өвчин нэмэгдэх хандлагатай гэв

Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудад тэр дундаа Монгол, Вьетнам, Камбож, Филиппин улсад хүүхдийн вакцинд хамрагдах хувь эрс багассаныг НҮБ болон ДЭМБ-аас мэдээллээ. Үүний хор уршгаар энэ оны эхээр нэр дурдсан орнуудад ханиад, томуу, менингит, улаан бурхны халдвар дэгдэж, олон хүүхэд эндэн, эрүүл мэндийн байгууллагуудад ч ачаалал үүсгээд байна. Вакцины хамрагдалт цаашид ч буурах хандлагатай байгааг тус байгууллагуудаас анхааруулсан. Энэ нь “Ковид-19”-өөс хойш иргэдийн вакцинд үл итгэх байдал нэмэгдсэн, уламжлалт хандлага, эрүүл мэндийн боловсрол дутмагтай холбоотой гэж үзжээ.
2025-08-01

14 байршилд явган хүний замыг шинэчилж байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км  явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм. Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, явган зам руу оруулж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулж байна.
2025-08-01