Н.Наранбаатар: Үндэсний баялгийн санд 2.9 их наяд төгрөгийг хуримтлуулахаар тооцсон
Ирэх онд нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70.0 ам.доллар, экспортын хэмжээг 90.0 сая тоннд хүргэх, зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,700.0 ам.доллар, зэсийн баяжмалын экспортыг 1.9 сая тоннд хүрэхээр тооцсоны үр дүнд төсөвт уул уурхайн салбараас 9.3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталсан гээд 2026 онд нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 33.0 их наяд, улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 22.9 их наяд төгрөгөөр тус тус баталснаас урсгал зарлагыг 24.9 их наяд, хөрөнгийн зардлыг 8.6 их наяд төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнг 490.4 тэрбум төгрөгөөр тооцсон гэж байлаа.
2026-01-09
Шүүгч С.Батжаргалд сахилгын шийтгэл оноов
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүү хийн шүүгч С.Батжаргалд нээлттэй сануулах сахилгын шийтгэл оноожээ. Тэрбээр тус шүү хийн шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нарын хамтаар нэгэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн аж. Энэ үедээ шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон иргэн Б.Б-гийн гаргасан шүүгдэгч нарын гэм буруугийн дүгнэлт болон уг дүгнэлтийн талаарх үндэслэлийг шийтгэх тогтоолдоо тусгаагүй гэсэн гомдол Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн юм байна
2026-01-09
Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Нийслэл хотод өнгөрсөн шөнө орсон цасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846,420 м.кв зам талбайг нийт найман байгууллагын 178 ажилтан 18 машин техник, 50 бичил төхөөрөмжтэйгөөр цэвэрлэж байна. Авто зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ.
2026-01-09
“Гоожингийн өндөр”-ийг энэ онд сэргээн засварлана
Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх түүхэн барилгыг нийслэлийн төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд сэргээн засварлахаар болжээ. “Гоожингийн өндөр” нь Нийслэл хүрээнд Дорнод Сибирийн уламжлалт загвараар ХХ зууны эхэн үед барьсан цөөн тооны хоёр давхар модон барилгын нэг төдийгүй Монголын архитектурын ховор дурсгал юм. Тус барилгыг Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Орос улсад айлчилж ирснийхээ дараа тухайн үеийн Богдын “Өндгийн сүргийн нутаг” буюу өнөөгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт шавыг нь тавьж бариулсан түүхтэй.
2026-01-09
“Тавантолгой түлш” шуудайгаа 24 тэрбум төгрөгөөр худалдаж авна гэв үү
“Тавантолгой түлш” ХХК-ийнхан оны өмнөхөн буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 24- нд түлш савлах 25 кг-ын шуудай худалдан авах нээлттэй тендер зарлажээ. Нийт төсөвт өртөг нь 24 тэрбум төгрөг гээд бод доо. Үүнээс энэ онд санхүүжүүлэх дүн нь 19.9 тэрбум төгрөг. Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж, байгууллагын материалыг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mnээр энэ сарын 20 хүртэл хүлээн авах аж.
2026-01-09
Э.Халиунболд “Дакар ралли” уралдааны шилдэг тавд багтав
Саудын Араб улсад үргэлжилж буй “Дакар ралли-2026”-д Монголоос хоёр тамирчин мотоциклын төрөлд хурд сорьж байна. Гурав дахь өдрийн уралдаанд Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд (дөрвөн цаг 56 минут 33 секунд) нийлбэр дүнгээр 15, “Ралли-2” ангилалдаа IV байр эзэлжээ. Энэ нь тус уралдаанд оролцсон манай улсын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болж бүртгэгдэв. Тэмцээний албан ёсны мэдээлэлд “BAS world KTM” багийн тамирчин Э.Халиунболд нь “Дакар ралли-2024” тэмцээний 12 дахь өдрийн уралдаанаас хойш топ тавд багтсан Ази тамирчин боллоо.
2026-01-08
Нийслэл 77 тэрбумаар 2000 цахилгаан машин худалдан авах төслийг хэрэгжүүлэхээр болжээ
Улаанбаатар хотын хүн амын өсөлт, замын хөдөлгөөний түгжрэл, хууль бус такси үйлчилгээний эрсдэл, аялал жуулчлалын эрэлт зэргээс үүдэн, хэрэглэгч төвтэй, аюулгүй, ухаалаг технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй, тогтвортой такси үйлчилгээний системийг бүрдүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлэхээ НИТХ-ын ээлжит бус IX хуралдаж, төлөөлөгчдийн олонхын саналаар буюу 61.5 хувиар дэмжигдсэн байна.
2026-01-08
Асадын тавилан аятоллад нүүрлэх үү
Хүний эрхийг хамгаалах байгууллагууд, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн уламжилж буйгаас үзвэл өнгөрсөн ням гарагт Иранд эсэргүүцэн тэмцэгчид, аюулаас хамгаалах хүчний хооронд дахин мөргөлдөөн болсон байна. Амжиргааны өртөг нэмэгдэж, мөнгөний ханш унаж буйгаас үүдэлтэй жагсаал тэмцэл тус улсад эхлээд хоёр долоо хонож буй юм. “Al Jazeera”-гийн дамжуулсан албан ёсны мэдээгээр 2025 оны XII сарын 28-нд тэмцэл эхэлснээс хойш Иранд наад зах нь 12 хүний амь хохирчээ. Нийслэл Тегеранд ажилладаг дэлгүүрийн эзэд бослого гаргаснаас уг тэмцэл эхэлсэн байна.
2026-01-08
Хачигт энцефалит өвчин үүсгэгчийн байгалийн шинэ голомт илрүүллээ
Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн 2024-2025 онд календарчилсан төлөвлөгөөний дагуу байгалийн голомтот болон зоонозын халдварт өвчний тандалт, судалгаа хийж гүйцэтгэсэн талаараа мэдээлэв. Тухайлбал, өнгөрсөн жил хачигт халдварын тандалт, судалгааг Төв аймгийн Батсүмбэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийжээ. Энэ үеэр Сонгинохайрханы бүс нутгаас хачигт энцефалит өвчин үүсгэгч Ixodes persulcatus төрлийн хачгийн байгалийн голомтыг шинээр илрүүлсэн байна. Ингэснээр хачигт халдвар дэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэнэ.
2026-01-08
Халамж, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 760 орчим тэрбум төгрөг зарцуулна
Энэ сараас эхлэн 537 000 ахмад настны тэтгэврийг нэмж, бусад халамж, тэтгэмжийн хэмжээг тодорхой хувиар өсгөсөн дүнгээр олгохоор болсон. Үүнд нэг жилд 760 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон билээ. Тэгвэл уг хөрөнгийн дийлэнхийг уул уурхайн салбарын орлого, үүний дотор зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдрийн экспортоос бүрдүүлэхийг АҮЭБЯ-наас мэдээлжээ.
2026-01-08