Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалтын нэгэн “томоохон ” төсөл хэрэгжүүлэх сураг чимээ дуулдлаа. Тэр нь зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, үзүүлэх сургалт зохион байгуулах зорилготой талбай аж. Нэг ёсондоо дадлага, сургуулилалтын зориулалттай гэсэн үг. Яг одоогийн нөхцөлд Монголд үүн шиг чухал, хүүхдэд зайлшгүй шаардлагатай зүйл үгүй юм байх. ХНХ-ын сайдын тушаалаар бай гуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн 70 гаруй төслөөс шигшиж, шинжиж, хэлэлцсэний үндсэн дээр үүнийг сонгожээ. Энэ ажилд 443.5 сая төгрөг зарцуулах гэнэ. Хамгийн сонирхолтой нь юу гээч. Тус төслийг Хүүхдийн төлөө сангаас санхүүжүүлэх нь . Та, бидний чих тавьж, эрэл сурал болоод байдаг өнөөх Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөс шүү дээ .
Засгийн газар Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах шийдвэрийг 2020 оны сүүлчээр гаргасан. Бүхнийг хүүхдийн төлөө уриатайгаар нэгэн цагт үйл ажиллагаа явуулж, хүүхдэд зориулсан үнэтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг хийсэн түүхэн байгууллагыг сэргээсэнтэй холбогдуулан Соёлын яам, “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Монгол соёл, монгол хүүхэд” хандивын цахим тоглолтыг тухайн үед зохион байгуулж, сангийн хөрөнгийн анхны эх үүсвэрийг нь босгож байв. Харин үүнээс дөрвөн сар гаруйн дараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагад төвлөрүүлсэн хандивын мөнгийг тухайн оны аравдугаар сард үндсэн сангийнх нь дансанд шилжүүлсэн байдаг. Хүүхдийн төлөө сан байгуулагдсан цагаасаа эхлээд л элдэв хардлага, шүүмжлэл дагуулсан. Ялангуяа данс тооцоо, хөрөнгө санхүүтэй холбоотой мэдээлэл нь төдийлөн ил биш учир олон нийт янз бүрийн сэрдлэг, таамаг дэвшүүлж ирсэн юм. “Хүүхдийн фондын мөнгө хаачсан бэ”, “Хүүхэд хамгаалал, хөгжилд зарцуулна гэж цуглуулсан мөнгөөрөө чухам юу хийв” гэдэг нь өнгөрсөн хугацаанд асуултын тэмдэг байсан. Засгийн газрын тусгай сангуудын тусгүй явдлууд ил болж байгаа ойрын өдрүүдэд ч иргэд ингэж асууж буй. Харин энэ бүхнийг судлаад, шинжлээд үзэхээр “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан томоохон ажлууд яагаад хийхгүй, хав дараад байна вэ” гэсэн асуулт илүүтэй анхаарал татаж байна.
Тэртээ 1972 онд байгуулсан Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр Монголын хүүхдийн ордон, “Найрамдал” зуслан, Хүүхдийн төв номын сан зэрэг одоо ч хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулж буй газар, нэгэн үед ажиллаж байгаад нийгмийн шуурганаар татан буугдсан Залуу техникчдийн ордон, “Бамбарууш” кафе (сүүлд сэргээх шийдвэр гаргасан) зэрэг олон байгууллагын үндэс суурийг тавьсан юм билээ. Бүр 200 гаруй бүтээн байгуулалт хийсэн гэлцдэг. Харин үүнээс 30 жилийн дараа Засгийн газрын шийдвэрээр байгуулсан Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааг эхлүүлээд хоёр жилийн нүүр үзэж буй ч цементен талбай байгуулахаас өөр гавьтай бүтээн байгуулалтын санаа бодож олоогүй л байна. Гэхдээ тус сангийнхан үүнийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын шаардлага хангасан, нэн хэрэгцээт, томоохон ажил гэж үзэж буй юм билээ.
Эх сурвалж: shilen.gov.mn
МӨНГИЙГ НЬ ХАВ ДАРАХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ВЭ
Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг 0-18 хүртэлх насныхан эзэлж буй. Бид үр хүүхэд, ирээдүй хойчоо аюулгүй, хүртээмжтэй орчинд амьдруулах, эрүүл мэндийг нь хамгаалах, тэгш боловсрол хүртээх, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах үүрэгтэй. Харамсалтай нь, хүүхдүүд маань хорт утаагаар амьсгалж, тоос шороонд дарагдсан, гудамж, талбайдаа дураараа тоглох ч эрхгүй нөхцөлд өдөр хоногийг өнгөрөөж байна. Гэрээсээ гараад тоглох талбайгүй, ойр орчимд нь чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй, гарцаар гарсан ч автомашинд дайруулж, амиа алдчих гээд тоочоод байвал дуусашгүй эрсдэл, аюул дунд өсөж өндийж буй нь нууц биш. Яг үнэндээ хүүхдээ дагуулаад очъё гэхээр нүд, сэтгэлийг нь баясгачих газар манай улсад хэд билээ. Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сан, Үндэсний соёл, амралтын хүрээлэн гээд л “хүүхдийн” гэх тодотголтой газар дуусчихдаг.
Хүүхдийн төв номын сан нь Соёлын төв өрг өөний хажуу бөөрөнд наалдаж, өөрийн байрг үй өдий хүрсэн. Гэр хорооллын хүүхдүүд ном унших гэж хэдэн цаг түгжирч, хотын төв бараадах нь энэ цагийн эмгэнэл биш гэж үү. Хүүхдийн парк ч мөн адил олигтой тоглоомгүй, дараалал нь дийлддэггүйг хэн хүнгүй мэднэ. Хүүхдэд зориулсан тоглоомын төв, агаарлах, зугаалах цэнгэлдэх хүрээлэн, сагс, хөлб өмб өгийн талбай, дугуй, скүүтэр унаад явах зам ус, агаар шиг хэрэгтэй байна. Яг ийм үед Засгийн газраас Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулсанд иргэд талархаж, одоо л хүүхдийн төлөө дорвитой ажил хийх нь гэж итгэж найдсан. Гэвч Монголын төр энэ хүлээлтэд нийцсэн ажил хийсэнгүй.
Хүүхдийн төлөө санд өнөөдрийг хүртэлх хугацаанд 11 тэрбум төгрөг төвлөрснөөс 106.7 саяыг нь зарцуулсан байна. Сангийн хөрөнгийн ихэнх хувийг авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогоос бүрдүүлжээ. АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Өнөржаргалаас энэ талаар тодруулахад “2021 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн автомашины азын дугаарын дуудлага худалдаа зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар Хүүхдийн төлөө санд есөн тэрбум төгрөг хандивлаад байна. Дуудлага худалдаа зохион байгуулж эхэлсэн цагаас орлогоо Хүүхдийн төлөө санд хандивласан. ХНХЯнаас ирүүлсэн мэдээллээр “Шилэн данс”-нд мэдээллийг ил тод байршуул даг болсон тул зарцуулалтын тайланг харж болно. Энэ арга хэмжээг цаашид ч тогтмол зохион байгуулж, Тусгай сангийн хуульд заасны дагуу Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсээр байх болно. Сонирхуулахад, одоогоор “0001” гэсэн дугаарыг 97 сая төгрөгөөр зарсан нь хамгийн өндөр үнээр борлуулагдсанд тооцогдож буй” гэв.
Тусгай сангийн тухай хуульд Хүүхдийн төл өө сангийн хөрөнгөөр гурван арга хэмжээг санх үүжүүлэхээр тусгасан байдаг. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санх үүжилтээр дэмжих, олон улс, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, тэмцээн, олимпиадад амжилт гаргасан хүүхдийг шагнаж, урамшуулах, мөн олон улс, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхээр заасан. “Шилэн данс”-ны мэдээллээс харахад 2021, 2022 онд олон улс, тив, дэлхийн тэмцээн уралдаан, олимпиадад амжилттай оролцсон нийт 45 хүүхдийг Хүүхдийн төлөө сангаас шагнаж урамшуулсан байгаа юм. Тодруулбал, 2021 онд 15, 2022 онд 30 хүүхэд шагнасан гэж тайлагнажээ. Гэвч энэ нь шагнаж урамшуулах, дэмжлэг үзүүлэх ёстой байсан хүүхдийн ердөө гуравны нэг нь л аж. Хууль, журам ёсоороо бол зөвхөн 2022 онд 121 хүүхдэд тус сангийн мөнгөнөөс урамшуулал, дэмжлэг олгох байсан ч Сангийн яамнаас шийдэж өгөөгүй тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын Хүүхдийн хөгжил, оролцооны бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн У.Долгормаа хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурджээ. Өөрөөр хэлбэл, 2022 онд 121 хүүхдэд 272.7 сая төгр өгийн шагнал болон дэмжлэг үзүүлэх тушаал гарсан ч 81.7 сая төгр өгийг 30 хүүхдэд л олгосон байна. Цаана нь 91 хүүхдийн 191 сая төгр өгийг одоо хүртэл өгөөгүй гэсэн үг.
ЭХЛҮҮЛСЭН ШИГЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ
Энэ санг үүсгэн байгуулсан гол зорилго нь хүүхэд хамгаалал, хөгжлийн ажлыг эрчимж үүлэх, тэдэнд зориулсан томоохон бүтээн байгуулалт хийх байв. Төрийн тэргүүн ч тухайн үед “Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр хүүхдэд зориулсан театр, номын сан, соёл, спортын цогцолбор байгуулна ” хэмээн мэдэгдсэн юм. Харамсалтай нь, одоогийн байдлаар лав тус сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулж ганц тоосго ч тавиагүй байна. Хэдэн хүүхдэд урамшуулал, дэмжлэг олгосон нэртэй ч мөн л бүрэн гүйцэд өгөөгүй байх жишээтэй.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг яагаад үр дүнтэй зүйлд зарцуулахгүй байгаагийн шалтгааныг ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасангаас асуухад “Шаардлагад нийцсэн санал орж ирэхг үй байна. Өнгөрсөн жил замын цагдаагийн байгууллагаас ирүүлсэн төслийн санал дэмжигдсэн ч одоо хүртэл гэрээ хэлцлээ хийгээг үй, санхүүжилтийг нь шийдээгүй. Өнөө жил гурван газар санал ирүүлсэн ч шалгуур хангааг үй. Ажлын хэсгийнхэн ингэж дүгнэсэн” гэсэн хариулт өгөв. Журмын дагуу бол Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааг хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ жил бүрийн нэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал хүлээн авч буй. Эл байгууллага эхний шатанд тэнцсэн төслийн саналуудыг тус сангийн удирдлага буюу ХНХ-ын сайдад илгээснээр түүний тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн эцсийн шалгаруулалтыг хийдэг. Яг үүний дагуу өнгөрсөн жил 70 гаруй төсл өөс шигшиж шигшиж дээрх санаачилгыг сонгосон юм билээ. Харин өнөө жил гялайж гялтайх нэг ч төсөл байгаагүй гэнэ. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл “олдохг үй” байна гэхээр нэг л итгэхэд бэрх байгаа биз. Дараалан хоёр жил, бүхэл бүтэн дөрвөн сарын турш нээлттэй шалгаруулалт зарлахад шүү дээ. ХНХЯ, ГБХЗХГ-ынхан тийм хатуу шалгуураар шүүгээд байна уу, эсвэл аль аль шатандаа хүүхдийн төлөөх ажлыг урагшлуулах сонирхол алга уу гэсэн хардлага ч төрж байна. Цаашлаад ер нь Хүүхдийн төлөө санд мөнгө бий юү, цахим системд нэг л том тоо харагдаад байдаг, тэр нь бодит уу гэдэг нь ч эцэс сүүлдээ эргэлзэхэд хүргэж буй юм.
Засгийн газрын 18 тусгай сан байдаг. Бүгд л том төсөвтэй. Харьцангуй сүүлд байгуулсан, бичил гэж хэлж болохоор нь Хүүхдийн төлөө сан. Гэтэл тус санд дорвитой ч хөрөнгө оруулахг үй, олигтой ч ажил хийхгүй байна. Хүүхдийн төлөө фондыг ямар сүр дуулиантай байгууллаа даа. Гэтэл өнөөдөр санхүүжилт шийдэгдээгүй, төсөл олдохгүй байна гээд л зовлон тоочиж сууна. “Хүүхдэд зориулсан хөр өнгө оруулалт жинхэнэ хөрөнгө оруулалт байдаг” хэмээн пиар хийж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг хандив өргөхийг уриалж байсан улстөрчдөөс “Жинхэнэ хөрөнгө оруулалтаа хэзээ шийдэх вэ” гэж яг одоо асуумаар байна. Үнэндээ өнөөдөр монгол хүүхдүүдэд шагнал, урамшууллаас илүү ирээдүйд нь хэрэгтэй, үнэ цэнтэй зүйл бол тэдэнд зориулсан бүтээн байгуулалт шүү дээ. Хүүхдийн төлөө сангийн хөр өнгийг хүүхдийн хөгжилд хувь нэмэртэй бүтээн байгуулалтад л зарцуулъя. Хэчнээн жил шилний цаанаас чихэр долоолгож, хоосон хүлээлт үүсгэх гэсэн юм бэ.