Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house” гэсэн зургаан багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Зорьсондоо” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Монгол Улс хүүхэд хамгааллын бодлоготой. Харамсалтай нь, эл бодлого хэрэгждэггүй гэхэд хилсдэхгүй. Улсын 1.3 сая гаруй хүүхдийн ирээдүй гэрэлтэй гэгээтэй гэж хэлэхэд хэцүү. Тэдэнд анхаарал хандуулж, асуудлыг шийдвэрлэх байгууллага үндсэндээ алга. Хариуцсан яам бий ч бодлогоо тодорхойлж чадахгүй байсаар өнөөг хүргэлээ. Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түүний харьяа байгууллагад ажлаа мэдэж хийдэг хүн ховор. Цөөн тооны чадварлаг алба хаагчийн нуруун дээр эл салбарын үйл ажиллагаа дэнжгэнэж байна.
Монгол Улс хүүхдүүдээ “хаясны” тод илрэл нь хүүхдийн мөнгө олгох бодлого. Хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй хандана гэснээ заримыг нь мөнгөнөөс хасаж, гомдоосон. Харин сонгууль дөхсөн тул саяхнаас “Бидний буруу байжээ, та нар бүгд мөнгөө авдаа” гэж эргэж буцсан. Үүнээс гадна салбарын яам, агентлагууд хүүхдээ хамгаалж, ийм тийм ажил хийлээ гэдэг ч үр дүн тааруухан. Товчхондоо, төрийн байгууллагууд нэг бодлого, ойлголттой байж чаддаггүйгээс монгол хүүхэд алхам тутамдаа хохирсоор байна.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Н.Баярмаа: Гэр бүл цуцлахад хүүхэд л хохирдог
ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаатай Монгол Улсын хүүхэд хамгааллын бодлогын талаар цөөн хором ярилцлаа.
-Гэр бүлийн тухай хуулийн төсөлд тусгасан шинэлэг заалтуудын талаар мэдээлэл өгнө үү. Манай улсын хүүхэд хамгааллын бодлого эл хуультай хэрхэн уялдах вэ?
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлийн гол зорилго нь гэр бүл, хүүхдийн эрх ашиг болон тэдний өмчлөх эрхийг хангах, хүүхдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах юм. Мөн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох, үрчлэлт зэрэг олон зүйлийг нарийвчлан тусгасан. Үүнд төрийн болон төрийн бус байгууллагууд ямар үүрэг оролцоотой, гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж, ямар үйлчилгээ үзүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй өөрчлөлт тусгалаа.
-Прокурорын байгууллагын судалгаагаар хүүхэд өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна гэх дүгнэлт гарсан. Энэ талаар хуулийн төсөлд ямар зохицуулалт орсон бэ?
-Гэр бүл цуцлахад хүүхэд л хохирдог. Хамгийн тулгамддаг зүйл бол хүүхдийн эд хөрөнгийн асуудал. Шүүхээс гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах хугацаа, шүүхийн шинжээчийн дүгнэлт гаргах үйл ажиллагаанд хүүхдийн байгууллагын мэргэшсэн сэтгэл зүйч, ажилтнуудыг оролцох заалт оруулсан. Мэргэжлийн шинжээч ажиллах, дүгнэлт гаргах журам, дүрмийг хүүхэд, гэр бүлийн асуудлыг хариуцдаг төрийн захиргааны байгууллага баталдаг байхаар хуулийн төсөлд тусгасан.
-Хүүхэд хамгааллын төсөв найман тэрбум гэлээ. Хүрэлцдэг үү?
-Эдийн засгийн хүнд нөхцөлд 4-6, дунд өсөлттэй үед 14, өндөр үед 21 тэрбум төгрөгийг хүүхэд хамгааллын зардалд зарцуулах шаардлагатай гэсэн судалгааны дүнг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 2016 онд гаргаж байлаа. Хүний нөөц, үйлчилгээ, хүүхдийн нөхцөл байдалд тулгуурласан дээрх дүнг гаргасан. Одоо бол найман тэрбумаас нэмэх ёстой гэж үзэж байна.
БАЙР СУУРЬ
Хүчирхийлэгч этгээдүүд эрүүл мэндээрээ түрээ барих нь их
Б.Батзориг (Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга):
-Эрх зүйн зохицуулалтын хувьд тодорхой жишээ хэлье. Зөрчлийн тухай хуулийн шийтгэл, шийдвэрийг зарим тохиолдолд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэгч, хүүхдээ дарамталдаг этгээдүүдийн олонх нь баривчлах шийтгэлийг биеэр эдлэх боломжгүй гэдэг. Учир нь цусны даралт өндөртэй, эсвэл янз бүрийн суурь өвчтэй хэрнээ архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг хүмүүс бий. Тэд эрүүл мэндээрээ түрээ барих нь их. Ийм хүмүүст шүүхээс тодорхой арга хэмжээ авч, Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасны дагуу баривчиллаа, сургалтад хамрууллаа гэдэг. Хэдий тийм ч бие муутай, баривчлах шийтгэлийг биеэр эдлэх боломжгүй тул хуулийн зохицуулалтаараа баривчлах шийтгэлээс чөлөөлөгддөг. Хоёрдугаарт, торгууль ногдуулж, төлсөн тохиолдолд хариуцлага хүлээсэнд тооцогддог. Гэтэл дээрх хуулийн 5.4 дэх заалтын гол үзэл баримтлал нь тухайн хүнийг ухамсарлуулах, ухааруулах, зан үйлд нь нөлөөлөх сургалт, мэдээлэл өгөх шүү дээ. Тэгэхээр хуулийн ийм зохицуулалтад алдаа байгааг хэлэлцүүлж, хойшид анхаарах хэрэгтэй.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Франц, Америк, Итали, БНХАУ-д өдөр бүр “хүүхдийн баяр” болдог
Франц, Америк, Итали, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй оронд өдөр бүр “хүүхдийн баяр” болдог гэнэ. Тэд хүүхдэдээ цаг зарцуулж, хүссэн зүйлийг нь хамтдаа хийн, эрүүл саруул, аюулгүй өсөж хөгжих нөхцөлийг сайтар бүрдүүлдэг. Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдалд аав, ээжийнх нь үүрэг их. Эрх баригчид нь мөн үүргээ бүрэн биелүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, хөгжингүй улсуудад эцэг, эх бүр хүүхэд хамгаалалд хувь нэмрээ оруулдаг байна.
Франц улс сургуулийн орчинд хүүхэд дээрэлхэж гадуурхсан явдлыг гэмт хэрэгт тооцох хууль баталсан. Хэрэв сурагчид нэгнээ дээрэлхэж, үүнээс үүдэн амиа хорлохыг завдсан бол наснаас нь шалтгаалан 10 хүртэлх жилийн ял оноон, 150 мянга хүртэлх еврогоор торгоно. Улмаар 30 000 гаруй сурагчийг энэ төрлийн хэргийн талаар мэдээлэл ойлголт өгөх сургалтад хамруулжээ. Түүнчлэн АНУ-д хүүхэд сурч боловсрох харилцаанд онцгой эрхтэй оролцогч гэж үздэг. Тиймдээ ч тус улс боловсролын системдээ хөрөнгө харамгүй зориулдаг.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Эцэг, эхийн хариуцлагагүй байдал ажлын хүчийг сааруулж байна
Хүүхдүүдийн хувьд гэр бүл нь хамгийн аюулгүй, ээлтэй орчин байх ёстой . Гэтэл өнөө үед хүүхдүүдийн хувьд гэр бүл нь харин ч тайван бус орчин болжээ . Хүүхдийн болон цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаа, тоон мэдээллээс харахад хүчирхийллийн гэмт хэрэг бараг 50 хувиар өссөн . Хүүхдийг хэрхэн хамгаалах, эцэг, эхчүүд ямар хариуцлага хүлээх , бодлого боловсруулагчид ажлаа хийж байна уу, тэд үүнийг зогсоож чадах уу зэрэг асуулт ар араасаа хөврөх болж . Энэ асуудалд төр, засаг, хүүхэд хамгааллын байгууллагууд хүлээсэн үүргээ биелүүлж, дорвитой ажиллах, хууль, эрх зүйн орчныг даруй шинэчлэх хэрэгтэй байна.
ХЗДХЯ, ХНХЯ-наас хамтран Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, олон нийтээс санал авч буй. Хууль батлагдвал хүүхдийг асран хамгаалах, үүний тулд эцэг, эх, гэр бүл, бусад оролцогч тал ямар үүрэг, хариуцлага хүлээхийг тодорхой болгох гэнэ . Хүүхдийг зүй бус хандлага, дарамт, мөлжлөг, үл хайхрах , ялгаварлан гадуурхал, дээрэлхэлт хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгод нийцүүлэх, хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгаа зэргийг зайлшгүй засаж сайжруулах шаардлага тулгарсан.
Саяхан гурван настай хүүхдийг хойт эцэг нь хэрцгийгээр зодсоны улмаас Турк улс руу эмчилгээнд явсан. Түүнээс өмнө мөн гурван настай хүүхэд сэхээнд ортлоо эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай явдал гарсан нь олныг цочирдуулсан билээ. Тухайн үед “Лантуун дохио ” ТББ-аас хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Мартахгүй, давтахгүй ” жагсаал зохион байгуулж байв. Цоожтой хаалганы цаана хүүхдийн эрх зөрчигдөж байгаад хүн бүр анхаарал хандуулах цаг болсныг дээрх жишээнүүд харуулав. Хүүхдийн эрх зөрчигдөөд байхад эцэг , эхэд нь хариуцлага тооцдоггүй нь учир дутагдалтайг гэр бүл судлаачдын зүгээс бодлого боловсруулагчдад сануулсаар буй .
ЕСӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 1.2 САЯ ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВЧЭЭ
Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд өнгөрсөн жил 111 776 дуудлага хүлээн авчээ. Тэдгээрийн үр дүнд 177 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнийг илрүүлж, арга хэмжээ авсан байна. Нийслэл, орон нутгаас өдөрт 400-500 гаруй дуудлага дээрх утсанд тогтмол ирдэг аж. Дуудлага хүлээн авах төвийнхөн нийт мэдээллийн 10-15 хувийг хүүхэд хамгааллын буюу хяналтын байгууллагад шилжүүлдэг. Шаардлагатай бол цагдаагийн 102 дугаарын утсанд холбон шалгуулна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон оршин суугчтай атал өдий хүртэл түр хамгаалах байргүй. Тэгвэл аймгуудын 90 хувь нь хүүхэд хамгаалах байртай болжээ . Тус төвийн зөвлөх ажилтнууд дуудлага хэрхэн авдаг , ямар үйл ажиллагаа явуулдгийг тодруулсан юм. 108 төвийнхөн жилд 100-120 мянган дуудлага хүлээн авдаг . Өнгөрсөн есөн жилийн хугацаанд дуудлагын тоо 1.2 саяд хүрчээ. Төвийнхний гол зорилго нь хүүхдийн санал хүсэлтийг сонсох , шаардлагатай үед сэтгэл зүйн зөвлөгөө өгөх , мэдээллийн дагуу үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах , түр хамгаалах байранд хүргэх. Дуудлагыг төрөл, хэлбэрээр нь ангилахад сэтгэл санааны , үл хайхрах хүчирхийлэл давамгайлдаг байна. Эцэг, эх нь хайхрахгүй , ойлгож ярилцах цаг , зав гаргадаггүйн улмаас хүүхдүүд хүчирхийлэлд удаа дараа өртөх магадлалтай. Сэтгэл санааны дарамтын үед хүүхдийн зан чанарт өөрчлөлт орох, танин мэдэхүйн хөгжлөөр үе тэнгийнхнээсээ хоцрох , дуугаа хураах, бүтэлгүйтэх, хийсэн үйлдлийнхээ үр дагавраас айх , буруу алхам хийх ч эрсдэлтэйг дээрх төвийн хөн анхаарууллаа.
ХҮҮХДҮҮД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ТАЛААРАА ӨӨРСДӨӨ МЭДЭЭЛДЭГ
108 төвийн утасны зөвлөх Б.Саруултуяа “Улсын хэмжээнд ажилладаг, хүүхдийн тус ламжийн 108 утасны төв 30 гаруй ажилтантай. Хүүхдийн эрхийг зөрчих ямар ч хэлбэр нь ноцтой, анхаарал татах асуудал. Хүчирхийлэлд өртсөн үедээ хүүхдүүд мэдээллээ өөрсдөө өгдөг. Голчлон 11-ээс дээш насныхан холбогдоно. Сүүлийн сард дуудлага нэмэгдэх хандлага ажиглагдсан. Эцэг , эхчүүд хүүхдийн донтолт , тэр дундаа утасны хэрэглээ, дэлгэцийн нөлөөнөөс хамааралтай асуудлаар зөвлөгөө авах нь ихэслээ . Ямар ч тохиолдолд эцэг , эхчүүд хүүхдийнхээ үгийг сонсох үүрэг, хариуцлагатайгаа мартаж болохгүй. Өөрийгөө илэрхийлэх гэхэд нь ойлгож хүлээж авдаггүй тохиолдол цөөнгүй. Хүүхдийнхээ насны онцлогт тохируулан , нээлттэй ярилцах нь хамгийн чухал. Гэтэл зөвлөхөөс илүү зэмлэж , зааварлах гээд байдаг . Хэрвээ хүүхэд өөрийг нь сонсдог, ойлгодог хүнтэй бол эрсдэлтэй алхам хийх нь багасна. Манай төвд ирсэн дуудлагын ихэнх нь гэр бүлийнхний үл ойлголцол байдаг. Хүүхэд , гэр бүлийн асуудал нь өргөн хүрээтэй. Тиймээс энэ салбарт ажиллах хүчний хүртээмж сайн байх шаардлагатай. Тэр хэмжээгээр асуудал шийдэгдэж, үр дүн гарна” гэсэн юм. Тэгвэл дээрх асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хаалгыг татаж, мэргэжилтнүүдтэй уулзахаар ортол эзэнгүй айл шиг угтав . Удирдлагагүй, түр орлож буй дарга нь томилолтоор явж, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн олонх нь ажлаас гарсан байлаа. Хүний нөөц цөөрснийг зарим ажилтан “Шүүр ” ажиллагаагаар ихэнх нь халагдсан гэж тайлбарласан.
ХҮЧИРХИЙЛЭЛ ДАЛД БАЙДАГ, ДАВТАГДДАГ, ДААМЖИРДАГ
Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүү хэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, арга хэмжээ сар бүр зохион байгуулдаг болжээ. Тус дүүрэгт амьдардаг 868 хүүхэд 108 утсанд дуудлага өгснөөс 623-ыг нь шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж бие махбодын, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хэргийг хороо бүрийнхээ цагдаагийн алба хаагчид шилжүүлдэг болжээ. Үүнд тус хэлтсийнхэн хяналт тавьж, нийгмийн ажилтнуудад хэрхэн ажиллах арга зүйн зөвлөгөө өгч, сургаж, чадавхжуулдаг аж. Өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан, идэвх санаачилга гаргаж, багаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, хүүхэд хамгааллын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ нь хүүхдийн хүчирхийллийг бууруулахад бусдад үлгэр дуурайл үзүүлэхүйц үр дүн гэж хэлж болохоор байна.
Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Хөхөөгөөс тодруулахад “Хүүхдийн бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, үл хайхрах хүчирхийллийн дуудлага 108 дугаарын утсанд ирдэг. Сонгинохайрхан дүүрэгт архидалт , ажилгүйдэл ихтэй , амьжиргааны түвшин доогуур өрх олонтой.
Эцэг, эх үүрэг, хариуцлагаа ухамсарладаггүй нь олон асуудал дагуулж байна . Тиймээс гэр бүлийн хуульд эцэг , эх , үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг сайтар тусгахгүй бол энэ асуудал үр дүнд хүрэхгүй . Манай дүүрэгт 391 хэсгийн ахлагч , 30 хүүхэд хамгаалагч бий. 43 хороо бүр нийгмийн ажилтантай. Сурагчдын амралт эхлэхээр дуудлага нэмэгддэг. Энэ нь гэр бүлийн орчинд хүүх эд хүчирхийлэлд өртөх нь их байгааг илэрхийлнэ. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор улирал тутамд цагдаагийн байгууллагатай хамтарч “Илрүүлэлт ” арга хэмжээг зохион байгуулдаг. Хүчирхийлэл далд байдаг , давтагддаг , даамжирдаг.
Давтан дуудлага өгсөн хүүхдүүдийн гэр бүл нь амьжиргааны түвшин доогуур, эсвэл архины хамааралтай хүн байдаг. Дуудлага ирүүлсэн айлд сард 1-2 удаа хэсгийн ахлагчаар хяналт тавиулдаг юм. Бид энэ оны хагас жилийн байдлаар 3100 өрхөд хяналт тавьсан. Ингэснээр хүчирхийлэл давтагдахгүй байх ач холбогдолтой . Манай салбарынхан хүүхэд бүрт хүрч ажиллах боломж хязгаарлагдмал, хүний нөөц дутагдалтай. Хүүхэд хамгааллын зардал болох найман тэрбум төгрөг олон салбарт хуваагдаж зарцуулагддаг. Тухайлбал, яам, агентлаг, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, “Найрамдал ” төв, “Өнөр бүл”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв болон бусад төсөлд хуваарилдаг учраас хүрэлцдэггүй. Цалин бага, нийгмийн баталгаагүйгээс мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэлзүйчдээ алдаж байна. Уг саналыг удаа дараа тавьснаар хүүхэд хамгааллын хуулийг шинэчлэн найруулж, гэр бүлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэлсэн. Үүнийг даруй батлаасай. Хэрвээ шийдэхгүй бол энэ үйлчилгээ дорвитой үр дүнд хүрэхгүй” гэлээ үйлчилгээ дорвитой үр дүнд хүрэхгүй” гэлээ.