Цюрихийн Холбооны Технологийн Хүрээлэнгийн (ETH) судлаачид хүнсний үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн ашиглан электрон хог хаягдлаас алт гарган авч чадсан тухай тус сургуулийн хэвлэлийн алба мэдээлэв.
Туршилтын үеэр эрдэмтэд 20 хуучин компьютерийн эх хавтангаас 450 миллиграмм алт гаргаж авчээ.
Тус хүрээлэнгийн эрдэмтдийн шинэ арга нь шар сүүнээс гаргаж авсан уурагт мяндсан хөвөн ашиглан электрон хаягдлын металл хэсгүүдийн уусмалаас алтыг сонгон шингээхэд үндэслэгджээ.
Тооцооллоор уг арга нь гаргаж авсан алтны өртөгөөс хэд дахин бага болохыг харуулсан байна.