Газын зурваст зөвхөн эмнэлгийн байгууллагуудад өлсгөлөнгийн улмаас нас барсан палестинчуудын тоо 20 хүрлээ гэж Ливаны Al Mayadeen суваг мэдээлэв.
Мэдээнд бичсэнээр, хамгийн сүлд буюу өчигдөр 15 настай өсвөр насны охин Палестины эмнэлэгт дээрх шалтгаанаар хорвоог орхижээ.
НҮБ-ын мэдээлснээр Палестины оршин суугчдын 85 орчим хувь нь хоол хүнс, цэвэр ус, эм тариа дутагдсанаас болж өвчин зовлонд шаналан, гэр орноосоо дүрвэхэд хүрчээ.
Газын зурвас дахь барилга байгууламжийн 60 орчим хувь нь эвдэрсэн эсвэл бүрэн сүйрсэн байна.
Аравдугаар сарын 7-ноос хойш Израилийн армийн дайралтын улмаас 30.7 мянга гаруй палестинчууд амиа алдсаны ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.
2023 оны 10-р сарын 7-нд Палестины радикал ХАМАС хөдөлгөөний дайчид Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч, хил орчмын суурингийн оршин суугчдыг хөнөөж, хүмүүсийг барьцаалсны хариуд Израиль Газын зурвасыг бүрэн бүслэлтэд оруулж буйгаа мэдэгдсэн юм.
Ингэхийн зэрэгцээ Ливан, Сирийн зарим хэсэгт цохилт өгөөд дараа нь тус зурваст хуурай замын ажиллагаа явуулжээ.