Холливудын нэрт жүжигчин Натали Портман 11 жил ханилсан нөхрөөсөө албан ёсоор салсан тухай People сэтгүүл эх сурвалжийг дурдан мэдээлжээ.
"Натали Портман найман сарын өмнө өөрийн нөхөр найруулагч, бүжиг дэглээч Бенжамин Миллепидээс салах өргөдлөө хэл амгүйхэн шүүхэд өгсөн бөгөөд одоо хосууд одоо албан ёсоор салсан" гэж хэвлэлд бичсэн байна.
Эх сурвалжийн хэлснээр жүжигчин бүсгүй нөхрийнхөө өөр бүсгүйтэй харилцаа тогтоосон тухай мэдээлэл гарсны дараа салсан байна. Наталид энэ үйл явц маш амаргүй туссан ч ойр дотны хүмүүс нь түүнийг хүрээлж, салалтыг даван туулахад нь тусалжээ.
Бенжамин Миллепид жүжигчин бүсгүйтэй "Хар хун" киноны зураг авалтын үеэр танилцажээ. Бенжамин балетчины дүрд тоглосон Наталид бүжгийн урлагийн бүхий л нарийн ширийн зүйлийг заасан аж. Тэд 2012 онд анхны хүүхэд болох хүү Алефыг төрүүлснийнхээ дараа гэрлэжээ. Таван жилийн дараа хосууд Амалиа гэдэг охинтой болсон юм.
Бүжиг дэглээч эр жил гаруйн өмнө 25 настай Камилла Этьен гэдэг бүсгүтэй эхнэрийнхээ араар таьж байгаад баригдсаны улмаас гэр бүлд цав үүсжээ. Тэрбээр Наталид энэ бол алдаа байсан гэж итгүүлж, түүнээс уучлал гуйсан аж. 2023 оны зургадугаар сард шар хэвлэлүүд эхнэр нөхөр хоёрыг гудамжинд үнсэлцэж буй зургийг нийтлэхэд, олон хүн Портман нөхрөө уучилжээ гэж дүгнэсэн. Гэвч хагарсан шаазныг эвлүүлж болдоггүй ээ гэдэг энэ болов.
"Наталигийн гол зорилго бол хүүхдүүдийн сэтгэлийн амар амгалан байдал. Натали ч Бенжамин ч хүүхдүүддээ хайртай тул эцэг эхийнх нь салалт тэдний сэтгэлийг шархлуулахгүй байхыг хичээсэн” гэж эа сурвалж ярьжээ.