Парисын дунд сургуулийн сурагч охин дөрвөн жилийн өмнө багшийнхаа амийг хөнөөхөд хүргэсэн үг нь худал байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
2020 оны 10-р сарын 16-ны өдөр Абдулла Анзоров гэгч 18 настай чечень залуу Францын дунд сургуулийн багш Самуэль Патигийн толгойг нь тасдаж хөнөөсөн юм.
Ийнхүү зэрлэгээр хөнөөх болсон шалтгаан нь хохирогч багш үг хэлэх эрх чөлөөний тухай хичээлийн хүрээнд “Charlie Hebdo” сэтгүүлээс лалын шашны зөнч Мухаммедыг доромжилсон шог зураг үзүүлсэн гэж 13 настай сурагч охины аавдаа хэлсэн үг байв.
Охиныхоо үгэнд итгэсэн эцэг эх нь багшийг ялгаварлан гадуурхах үзэл гаргасан гээд цахим ертөнцөөр идэвхтэй компанит ажил өрнүүлжээ. Башгийн ялгаврлан гадуурхах үзэлд эгдүүцсэн түм буман коментуудыг Абдулла Анзоров ч харсан байна.
Абдулла Анзоров нь 2008 онд эцэг эхийн хамт эхийнхээ хамт "ОХУ-аас улс төрийн дүрвэгч" болж Францад улсад ирсэн байсан бөгөөд хэргийн газраас холдож амжаагүй байхад нь цагдаа нарт буудуулан нас баржээ.
Тухайн үед эл хэрэг Францад маш их шуугиан тарьсан бөгөөд нийгмийг хоёр талцуулсан юм. Нэг хэсэг нь лалын хэт даврах үзлийг таслан зогсоохыг шаардаж байсан бол зарим нь “Charlie Hebdo” сэтгүүлд гарсан шог зураг нь бүх шашинд шүтэгсдийг үнэхээр доромжилсон гэж үзэв байв.
Харин одоо Парист алуулсан багшийн эргэн тойронд үзэн ядалтын уур амьсгал бий болгосон хэрэгт буруутгагдаж буй найман хүнд холбогдох шүүх хурал болж байна.
Пати багш зөнч Мухаммедын шог зураг үзүүлсэн гэж Заина аавдаа гомдоллох тэр өдөр охин хичээл дээрээ огт байгаагүй нь тогтоогджээ. Заинаг хичээлээ тасалдаг, салхилга бат муу гэж хоёр хоногийн өмнөөс сургуулиас нь нь хассан байжээ.
Шүүх хурал дээр Заина охин худал хэлсэндээ гэмшиж байна “”дахиж тэгэхгүй” гэжээ.
Хүн гүтгэж, үзэн ядалтын уур амьсгал бий болгосон хэрэгт буруутгагдаж байгаа Заинагийн аав охиныхоо үгэнд "хэтэрхий хурц үйлдэл үзүүлсэн" гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Патигийн амийг хөнөөсөн Абдулла Анзоров Зайнагийн аавтай холбоотой байсан нь бас тогтоогдсон байна.