Зарим хүмүүс шинэ жилийг гацуур модгүйгээр сайхан баярлаж чаддаг бол зарим нь энэхүү гоёмсог зүйлгүйгээр баярыг төсөөлөхийн аргагүй байдаг. Дундад зууны Германы уламжлалаас эхтэй энэхүү баярыг чимэг ХIX зуун гэхэд дэлхий даяар тархсан юм. Улс орон бүр зул сарын гацуур модны талаарх үзэл бодол нь өөр өөр байдаг. Тимээс бид бид хамгийн өвөрмөц 10 гацуур модыг слнгог авч толлилуулж байна
1. Италийн Губбио хотын оршин суугчид уулын энгэрт олон километрийн зайнаас харагдахуйц гацуур модыг бүтээжээ. Тэд уулын модыг гэрлэн чимэглэлээр холбон ийнхүү уулан гацуур хийсэн байна. Модны өндөр нь 750 метр, өргөн нь 450 метр болжээ.
2. Латин Америкийн Эль Сальвадор улсын ерөнхийлөгч Наиб Букелегийн 2021 онд биткойныг улсынхаа албан ёсны мөнгөн тэмдэгт болгон зарлаж, төсвийн хөрөнгийн тодорхой хэсгээр биткойн худалдан авчээ. Үүний ачаар тус улсын гол гацуур модыг биткойноор хийжээ.
3. Дэлхийн хамгийн үнэтэй гацуур модыг Абу Даби (Арабын Нэгдсэн Эмират) хотод суурилуулжээ. Emirates Palace зочид буудлын эзэд алтанд суурилуулсан алмааз, сувд, маргад эрдэнэ, индранил зэрэг 11 сая долларын үнэ бүхий үнэт чулуунуудаар чимэглэлсэн гацуур модыг их танхимдаа байрлуулсан байна.
4. АНУ-ын Рочестер (Нью-Йорк муж) хотод арван жилийн турш шар айрагны торхоноор гацуур мод хийдэг уламжлал тогтжээ. Гол гацуур модыг 50 гаруй торх, 20,000 гэрлийн чийдэнгээр бүтээжээ.
5. Цас үздэггүй АНУ-ын Лос –Анжелес хотын далайн эрэг дээр 35 метрын өндөртэй элсэн гацуур босгожээ. Нар жаргахад элсэн гацуур гэрлээ анивчуулан үзэсгэлэнтэй болдог гэнэ.
6. Эстоничууд модон эдлэл их хэрэглэдэг. Дэлхийн хамгийн мундаг модчин Эстонид байдаг ч гэлцдэг. Тиймдээ ч нарийн гуалингаар гацуур хийх ь элсэг Арай л хямд төсөр үү.
7.Урлагийн сэтгэлгээ өндөртэй францчууд энэ удаа гацуур модоо уруу нь харуулж байрлуулжээ. Юу хэлэх гэсэн юм болдоо.
8. АНУ-ын Сиракьюс хотын гол гацуур модыг сүнстэй гэлцэнэ.
9. Австралийн Сидне хотын төв гацуурыг лего тогломоор хийжээ.
10.Английн Лондон хотын хамгийн том зочид буудлын их танхимд өвөрмөц загвартай гацуур байрлуулжээ. 70 гаруй алтан шаргал өнгөтэй шүхрээр хийсэн уг бүтээлийг хүмүүс эхэндээ шинэ жилийн гацуур мод гэж хараагүй гэнэ.