Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2026 оны Аялал жуулчлалын хөгжлийн индексээр Япон, Америк, Испани улс эхний байруудад жагслаа. Тус байгууллагынхан улс орнуудыг Аялал жуулчлалын бодлого, таатай орчин, нөөц боломж, тогтвортой хөгжил, дэд бүтэц, үйлчилгээ гэсэн таван бүлэг, 17 тулгуур үзүүлэлтээр дүгнэж, 1-7 оноо өгөхөд Япон 5.27 оноотойгоор тэргүүлж, АНУ 5.23, Испани 5.22 гэсэн үнэлгээ авчээ. Шилдэг наймд эдгээрээсгадна Австрали, Франц, Герман, Британи, Хятад багтаж, 5-5.18 хүртэлх оноо авсан байна. Харин аялал жуулчлалынхөгжлийн үзүүлэлт нь хурдтай сайжирч буй орнуудынжагсаалтыг Албани долоо, Вьетнам 6.3, Лаос 6.1 оноотойгоортэргүүлсэн аж. Удаах байрт Катар, Малайз, Тайланд, Филиппин, Марокко эрэмбэлэгджээ.
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism)-аас гаргасан “World tourism barometer” судалгаагаар МонголУлс цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлт болон өсөлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдэж, Ази, Номхон далайн бүс нутагт эхний тавд жагссан. Гэвч хамгийн олон үзүүлэлтээр, нарийн хэмждэг Дэлхийн эдийн засгийн форумын индексээр манай улс шилдгүүдэд багтсангүй.
Ж.Сувд