УИХ-ын Тамгын газраас парламентын албан ёсны цахим хуудсыг шинэ чилсэн байна. Энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр мэдээлэл хийж , сэтгүүлчдийн асуултад хариулав. Нээлттэй парламентын зарчмыг баримталж, УИХ-ын гишүүдийн ирц, санаачилсан хуулийн төсөл, санал хураахад оролцсон байдал, хөрөнгө, орлогын мэдүүлэг зэргийг ил тодоор уг сайтад тавьдаг болсон. Мөн иргэд тухайн хуулийн төсөл Үндсэн хууль, бусад хуульд нийцсэн, эсэхийг хянаж, санал, бодлоо илэрхийлэх тусгай цэс нэмжээ. Энэ талаар спикер “Өмнө нь УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, гишүүдийн яриаг л тавьдаг байсан. Харин одоо илүү амьд харилцаатай болгож буй. Эл өөрчлөлт дээр манай Тамгын газрынхан зуны турш ажилласан . Дэлхий дээр манайх шиг ийм нээлттэй сайд өөр байхгүй” гэв.
АН-ын бүлгээс түүнийг Үндсэн хууль, бусад хуультай зөрчилдсөн төсөв хүлээж авсан хэмээн буруутгаж , Цэцэд өгөөд буй. Энэ тухайд тэрбээр “Хууль санаачлах эрхтэй субъектүүд төсөл өргөн барихад бүрдүүлбэр хангах гэж шаардлага бий. Төслийн үзэл баримтлал, танилцуулга, судалгаа, үндэслэл, иргэд болон Засгийн газраас авсан санал зэрэг үүнд багтдаг. Үүнийг хангасан гэж УИХын Тамгын үзвэл би төслийг хүлээж авах л үүрэгтэй. Агуулгыг нь хянах эрх надад үгүй. Хэрэв тухайн төсөлд хууль хоорондын зөрчил байна гэвэл хэлэлцүүлгийн явцад засдаг журамтай. Үүнийг ялгаж, салгаж ойлгохгүйгээр намайг Цэцэд өгсөн байна лээ. Маргаан үүсгэх, эсэхийг Цэц шийдэх байх” гэв. Мөн УИХын гишүүд ирцээ бүртгүүлэхгүй, бойкот хийдэг тухайд тэрбээр “Ард түмний өмнө хүлээсэн үүрэг гэж гишүүдэд бий. Хувийн эрх ашгаас улсынхыг илүүд тавих үүргээ биелүүлж, ухамсарлах байх. Үгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан УИХын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй болно. Үүнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн жилийн чуул ган, байнгын хорооны хуралдааны гуравны нэгийг тасалсан бол эгүүлэн татна гэсэн байгаа. УИХ-ын тухай хуулийн өөр төслүүдэд гишүүдийн хариуцлагыг нэмэх тодорхой зохицуулалт оруулсан . Үүнийг баталсны дараа Ерөнхийлөгчийн санаачилсан хуу лийн төслийг ярина ” гэсэн юм.