Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зорилтот бүлгийн 293 200 иргэнээсесдүгээр сарын байдлаар 66 хувь буюу 179 546 хүн хамрагдсан талаар эрүүл мэндийн байгууллагуудын шуурхай хурлынүеэр мэдээлэв. Тухайлбал, зорилтот бүлгээс дархлаажуулалтад хамгийн бага хувь хамрагдсан нь жирэмсэн эмэгтэйчүүд. Тэдний 30.8 хувь нь л вакцин хийлгэжээ. Мөнзургаансартайгаас зургааннастай 210 мянга гаруй хүүхдээс 103 мянга нь хамрагдсан бол 65-аас дээш настай, архаг хууч өвчтэй иргэд хамгийн өндөр буюу 67-85 хувьтай байна. Иймд энэ сарын 28-наас аравдугаарсарын 3 хүртэл зургаан сартайгаас зургаан настай хүүхдүүдийг вакцинд хамруулахыг эрчимжүүлэх нь.
Түүнчлэн хүний хөхөнцөр вирусний (HPV) халдвараас сэргийлэх дархлаажуулалтад 11 настай 40 377 хүүхэд хамрагдахаас 28 283 нь вакцин хийлгэжээ. Умайн хүзүүнийхорт хавдрын эрт илрүүлэгт 85 мянга гаруй эмэгтэй хамрагдахаас 50 хувь нь үзлэг, оношилгоонд орсон байна. Ташрамддуулгахад, Эрүүл мэндийн болон Боловсролынсайдын хамтарсан 2026 оны А/255, А/254 дүгээр тушаалын дагуу ирэх сарын 1-нээс нийслэлийн гурав, зургаа, 11, 15 насны хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд нь урьдчилансэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулахаар бэлтгэлийг хангажээ.
Ч.Болор