
Өнгөрсөн долоо хоног (гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 4)-т бүртгэгдсэн аюулт үзэгдэл, ослын талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас танилцууллаа. Нийслэлийн найман дүүрэг, арван аймгийн 28 сумд 93 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Тохиолдсон аюулт, үзэгдлийн хоёр нь ус, цаг уурын, 59 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой, зургаа нь геологийн, 17 нь биологийн гаралтай байжээ. Дээрх аюулт үзэгдэл, ослын улмаас зургаан иргэн нас барж, гурав хүн гэмтэж, бэртсэн гэнэ.