Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

- Өнөөдөр бол жилийн 95 дахь өдөр бөгөөд он дуусахад 270 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус байх нь ээ.
- Билгийн тооллын 25, булаагч одтой, хөх бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал тохиромжгүй гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахий жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2439.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.90, юань 354.50, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас зоронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт МҮЭ-ийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоод хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Шотланд үндэсний хувцасны өдөр тохиож байна.
- Мөн Индонез улсад Загасчдын өдөр тохиож байгаа аж.
- 1956 оны энэ өдөр Английн улс төрч Ли Скотт мэндэлжээ.
- 1979 онд Непалд оюутнуудын томоохон жагсаал болж, 11 хүн нас барж, 164 хүн шархдаж байжээ.
- 1973 онд НАСА PIONEER 11 хэмээх сансрын хөлгөө сансарт хөөргөжээ.