
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 15 дугаар гудамжинд байрлах үүрэн телефон холбооны цамхаг дээрээс хүн унах гэж байна гэх дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр 22.16 цагт ирүүлжээ. Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 7.5 километр замыг туулан 22.27 цагт очиход тус дүүргийн 12 дугаар хорооны иргэн Х согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 15 метрийн өндөртэй холбооны цамхаг дээрээс үсрэх гэж байжээ. Тухайн иргэн нь 19 настай, эмэгтэй бөгөөд сэтгэл зүйн ярилцлага хийсний үндсэн дээр эсэн мэнд буулган, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэнэ