
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж буй. Одоогоор хөл хорио тогтоох, эсэх талаар ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй байгааг эх сурвалж мэдээллээ. Хэрэв хөл хорио тогтоохоор бол урт хугацаанд тавих тусмаа тархалтыг хумих, халдварын тоог багасгах боломжтой гэж эрдэмтэд үзэж буй.