
Хөл хорионы үед ямар арга хэмжээ авах талаарх шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцууллаа.
Тэрбээр, "Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж байна. Тодруулбал, өглөө 06:30-10:00 цаг, 12:00-15:00 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулна. Мөн зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлахаар болсон" гэдгийг хэлэв. Мөн хязгаарлалт тогтоогоогүй 15 ААН байгууллагын ажилчид ажлын үнэмлэх, ажлын тодорхойлолтоор зорчино.