
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Хөл хорионы үед 15 төрлийн байгууллага ажиллахаар болсон бөгөөд тэдгээрийн ажиллах болон ажилчдын зорчих асуудлаар нийслэлийн Засаг дарга мэдээлэл хийв. Тэрбээр, үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 15 байгууллагын ажилчдын 10 хүртэлх хувь нь ажиллах боломжтой. Ажилдаа явахдаа хувийн унаагаар болон нийтийн тээврээр зорчих боломжтой гэв. Мөн хүнсний дэлгүүр 07.00-21.00 хүртэлх цагийн хооронд ажиллана хэмээв.