
Вакцины нөөц дууссан, эсэх талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Халдварын тархалтыг бууруулах, 15 хоногийн хугацаанд аль болох хатуу хөл хориог үр дүнтэй өнгөрөөхийг та бүхнээс хүсэж байна. Хөл хорионы үед вакцинжуулалтын ажлыг давхар явуулж болохгүй гэсэн ЭМЯ, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөмжийг бид дагаж байгаа. Вакцины нөөц тасраагүй. Өнөөдрийн байдлаар 192 мянган вакцины нөөц байна. 19 аймагт халдвар бүртгэгдсэн. Вакцинжуулалтыг хатуу хөл хорионы үеэр давхар явуулах нь дэгдэлтийг нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй байна.
Вакцинжуулалтаа дөрөвдүгээр 25-ны өдрөөс дахин идэвхжүүлнэ. Дөрөвдүгээр сарын 9-нд 300 мянга, дөрөвдүгээр сарын 12-нд 300 мянган тун вакцин орж ирэх ёстой ч тодорхой хугацаагаар хойшилсон. Бид элдэв мэдээллийг нууж, дарагдуулж байгаа асуудал байхгүй" гэж хэллээ.