
Өнөөдөр гадаа 2 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 102 дахь өдөр бөгөөд он дуусахад 263 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 2 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын давхарласан 30. Сумъяа гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй, цагаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Эрлэг лугаа учирна хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2850.00, зарах нь 2853.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 37.00, зарах нь 38.00, юанийн авах ханш 435.00, зарах нь 435.80, вонын авах нь 2.54, зарах нь 2.56 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1979 онд "Алтан Бөмбөрцөг" наадмын гурван удаагийн шагналт "Бяцхан эмэгтэй", "Ромео, Жульетта хоёр", "Цаг хугацаа" киноны од жүжигчин Клейр Дейнс мэндэлжээ.
- 2017 онд Өмнөд Африкын сөрөг хүчний тэргүүн Жулиус Малемагийн зохион байгуулсан "Зума огцрох ёстой" эсэргүүцлийн жагсаал нийслэл хотод дэгдэв.
- 2009 онд Зимбабве улсын засгийн газар Зимбабвен долларыг гүйлгээнээс хасав.
- 1992 онд хүүхдийн паркын үйлчилгээ эрхэлдэг Динсейленд компани "Евро Диснейленд" компани байгуулж Францын Парис хотод соёл амралтын хүрээлэнг нээжээ.
- 1990 онд АНУ-ын уран барималч Жим Гери "20-р зууны үлэг гүрвэлүүд" үзэсгэлэнгээ АНУ-ын Смитсонианы байгалийн түүхийн музейд дэлгэн тавив. Ингэснээр тус улсын байгалийн түүхийн музейн түүхэнд нэг уран бүтээлч бие даасан үзэсгэлэнгээ гаргасан эхний бөгөөд эцсийн тохиолдол болсон юм.
- 1981 онд АНУ-ын Сансар судлалын Шаттл хөтөлбөрийн хүрээнд "STS-1" хөөрч, тус хөтөлбөр үйл ажиллагаандаа оров.
- 1980 онд Либери улсад төрийн эргэлт болж бослогыг удирдсан Самуэль Дү засгийн эрхэнд гарав. Ингэснээр 130 жилийн туршид Америкийн тоглоомын хүүхэлдэй байсан Либери улс өөрийн замаар замнахаар болжээ.