
Азийн бөхийн нэгдсэн холбооны хурал Казахстан улсын Алматы хотноо өнөөдөр болж буй. Энэхүү хуралдааны үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэрийг Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлд багтсан талаар мэдээллээ. Тэрбээр эл зөвлөлд багтсан төдийгүй ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон гэнэ. Ингэснээр П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол хүн болж байна. Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Киргизстан, Казахстан, Йемен зэрэг долоон орны төлөөлөгч багтсан бөгөөд ерөнхийлөгчөөр нь Казахстаны Даулет Турлыханов, Дэд ерөнхийлөгчөөр БНСУ-ын Кеннет Ли нар сонгогджээ. П.Буяндэлгэр нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Улаанбаатар спорт менежмент" компанид гадаад харилцаа хариуцан ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.