
Өчигдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол өнөөдөр автобусны тоог нэмж 641 болгожээ. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Нийтийн тээврээр хязгаарлалтад ороогүй салбарынхан явах байтал иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна. Өнөөдрийн хувьд нийт зорчигчдын 30 гаруй хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд үйлчлүүлж байна гэсэн үг. Үүнээс болж төлөвлөсний дагуу хүн хоорондын зай барих боломж алдагдсан. Тиймээс үйлчилгээнд явах нийтийн тээврийн тоог 2 дахин нэмлээ ” гэв.