
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүхий л салбар зогсонги байдалд ороод буй. Эдгээрээс хамгийн их алдагдал хүлээж, ихэнх үед тэг зогсолт хийсэн нь аялал жуулчлалын салбар. Зарим улс цар тахлын дараах үед бэлтгэн аялал жуулчлалаа сэргээхийн тулд хилээ нээх, цөөн тооны жуулчид тогтмол хүлээн авахаа мэдэгдээд буй. Тэгвэл "Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл"-өөс цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарынхны дагаж, мөрдөх олон улсын шинэчилсэн удирдамжийг гаргажээ.
Гадаадын жуулчид хүлээн авахдаа баримтлах "Шинэ хэвийн байдалд" удирдамжийг хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад "Аюулгүй аяллын шошго" олгож эхлэх гэнэ. Эл шошгыг энэ сарын 25-наас ирэх сарын 20 хүртэл олгох юм байна.