
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
-Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар,
-Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар,
-"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дотоодын ачаа тээврийн тарифын дунд хугацааны бодлогын талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.