
Замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлснээс үүдэнд осол, эндэгдэл эхээр гардаг билээ. Тэгвэл БНСУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газраас шинэчилсэн журам баталж, улс даяар хэрэгжүүлэхээр болсон байна. Тодруулбал, хурд хэтрүүлсний улмаас үүсэх зам, тээврийн ослыг бууруулахын тулд энэ сарын 17-ноос "5030" журмыг хэрэгжүүлэхээр болжээ. Эл журмыг анх Сөүл, Бусан зэрэг хүн ам ихтэй, суурин газруудад туршиж үзсэн бөгөөд үр дүн сайн байсан учир улс даяар хэрэгжүүлэхээр болсон гэнэ. Журамд автомашинаар замын хөдөлгөөнд оролцохдоо 50, хороолол, байрны голоор явахдаа 30 км/цагийн хурдтай явж байхаар тусгажээ.