
Пак Жимин 1995 онд Өмнөд Солонгосын Пусан хотод төржээ. Түүнийг эцэг эх нь далайн эрэг дээр хувийн жижигхэн ч маш тохитой кафетай байжээ. Жи минийг хоёр настай байхад түүний дүү Жихён төрсөн байна. Жимин бие биенээ хайрлах, хүндлэх, ойлгож дэмжих уур амьсгалаар дүүрэн гэр бүлд өсжээ. Хүүгийнхээ уран бүтээлч чанарыг анзаарсан эцэг эх нь түүнийг бүжиглэх сонирхлыг дэмжсэн байна. Маш хурдан тэрээр папинг стиль, сонгодог болон орчин үеийн бүжгийн жинхэнэ мастер болжээ. Энэ нь эргэлзээгүй түүний тоглолтод тусгалаа олсон бөгөөд бусад оролцогчдоос ялгарах онцлог нь болдог.
Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Жимин урлагийн чиглэлээр сурахаар шийдсэн нь ойлгомжтой. Тэрээр Пусан хотын Урлагийн дээд сургууль, Солонгосын Урлагийн академийн хөгжмийн ангил тус тус суралцан төгссөн байна. Жимин академид сурч байхдаа өөрийн найз, BTS -ийн ирээдүйн хамтрагч Ким Тэхёнтой учирчээ. Академийн багш нар Жиминий ер бусын авьяасыг анзаарсан бөгөөд түүнийг Солонгосын төрөл бүрийн хөгжим болон бүжгийн шоуны шалгаруулалтад оролцохыг зөвлөдөг байв. Энд ч түүний авьяасыг анзаарсан нь мэдээж.
2012 онд “BTS хамтлагийг байгуулж байсан продюсерууд түүнийг хар мянган оролцогчдоос сонгож авсан аж. Ингээд Өмнөд Солонгосыг байлдан дагуулах болсон BTS хамтлагийн гишүүн Пак Жимин хөгжмийн алдар нэрийн оргилд гарч эхэлсэн юм. Жиминийг анх харахад маш эелдэг зөөлөн, ялдам, заримдаа бүр хэтэрхий нялуун. Харин тайзан дээр түүний доторх хувь хүн ил гарч ирдэг гэмээр. Тайзан дээр тэрээр тачаангуй, цог хийморьтой, асар их тэмүүлэлтэй, бүгдийг өөртөө татсан Жимин болж хувирдаг. Чухамхүү түүний асар их тэмүүлэл , тоглолт болгонд өөрийгөө бүрэн зориулдаг нь бусад гишүүдээс ялгаж харуулдаг.
Түүнийг шар үс зохисон цорын ганц ази гэж дэлхий даяар ярьдаг. Учир нь шар үс ази хүний гаднах төрхийг хямд үнэтэй бараа шиг харагдуулдаг гэж стилистууд үздэг аж. Түүний сахиусан тэнгэр шиг царайг, зөөлөн, сэтгэл хөдлөм хоолойг нь сонсоод фенүүд нэг л асуултыг асуудаг. Түүний зүрх сэтгэл чөлөөтэй болов уу гэж. Албан ёсоор залуу од ямар нэгэн харилцаа тогтоогоогүй байгаа бөгөөд амьдралынхаа цорын ганц хайрыг хайж л байгаа аж. Гэсэн ч шар хэвлэлүүдээр шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг гонсойлгох мэдээ мэр сэр гарсаар. . . Саяхан түүнийг Red Velvet хамтлагийн гоцлол дуучин Кан Соль Гитэй учир ургуулсан гэх мэдээ цацагдах болсон. Өмнө нь Каra хамтлагт дуучин байан Хан Сон Ёнтай болздог гэж бас нэг хэсэг шуугиж байсан. Дуучин залуу эл мэдээллийг батлаа ч үгүй байс няцаагаагүй. Хариу өгөхийн оронд тэрээр сэтгүүлчидтэй ерөнхийд нь хайр дурлал, үеэрхэл харилцааны талаар байр сууриа хуваалцдаг. Түүний хэлснээр Жимин хөөрхөн охин гэхээсээ илүү ухаалаг, үнэнч, найдвартай бүсгүй хэрэгтэй гэнэ.
Өнөөдөр Жиминийн төрсөн өдрөөр түүний фенүүд дэлхийн рекордыг тогтоож байна. Өнөөг хүртэл шүтээнийхээ төрсөн өдрөөр хамгийн гайхалтай төслүүдийг хийж ирсэн Жиминий хятад фэнүүд энэ жил дахин нэг рекорд тогтоов. Тэд Жиминд зориулан АНУ болон Австрали нутгаар 35 метрийн урт туг бүхий нисдэг тэрэг хөөргөжээ. Энэ утгаар Жинмин АНУ, Австрали нутаг дэвсгэр дээгүүр зөвхөн хувь хүнд зориулан дарцаг бүхий нисдэг тэрэг хөөргөсөн дэлхийн анхны хүн болж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр орон нутгийн цагаар 10:13 цагт эхэлсэн бөгөөд туг дээр "ЖИМИНИЙ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ❤ ЖИМИНХЯТАДФЕН" гэж бичсэн байв. АНУ -д нисдэг тэрэг нь Эрх чөлөөний хөшөө, Жорж Вашингтоны гүүр, Гудзоны цэцэрлэгт хүрээлэн зэрэг алдартай газруудаар нийт 3 цаг нисэх юм байна. Харин Австралид тугтай нисдэг тэрэг дэлхийн аялал жуулчлалын том төвүүдийн нэг Gold Coast /Алтан эрэг/ хот дээгүүр хоёр цаг нисэх аж.
Францад шүтэн бишрэгчид нь Жиминий төрсөн өдрийг тохиолдуулан Эйфелийн цамхгийг гэрэлтүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Францад шүтэн бишрэгчид нь Жиминий төрсөн өдрийг тохиолдуулан Эйфелийн цамхгийг гэрэлтүүлэх ажлыг зохион байгуулж, тэрхүү чухал өдрийг угтан бэлтгэл ажлыг хүртэл хийж байжээ. Эйфелийн цамхаг бол Францын онцлох газар бөгөөд энэхүү төсөл нь олон нийтийн сонирхлыг ихэд татах нь дамжиггүй бөгөөд ингэснээр Жиминд ихээхэн сурталчилгаа үзүүлэх болно.
Украйны фенүүд Жиминий төрсөн өдрийг дутахааргүй тэмдэглэхээр зэхжээ. Тэд Жиминий сурталчилгааг Европын хамгийн том LED дэлгэц дээр гаргахаар болжээ. Өнгөрсөн жил украинчууд Жиминийн төрсөн өдрийг тохиолдуулан хамгийн том лазер гэрэл, галын шоу хийснээрээ солонгос дуучныг шүтэн бишрэгчдээсээ тийм том дэмжлэг авсан "анхны алдартан" болгосон юм.
Энэтхэгийн фенклуб Жиминийн төрсөн өдрийг тохиолдуулан тус улсын нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хооллож, хувцаслах аян зохион байгуулсан байна.
Японд алдартны төрсөн өдрөөр Токио хотод хамгий том дижитал сурталчилгаа явуулж мөн л нэг рекорд тогтоожээ.
Ийнхүү Пак Жиминийн төрсөн өдрийг дэлхийн даяар тэмлэглэж байна.
