
“Business Insider” сайтын мэдээлснээр 2016 онд Илон Маск нь компанийхаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэнэ. “Space X”-ийн компанийн төлөөлөгчид онгоцны үйлчлэгчийн гомдлыг шүүхээс өмнө шийдвэрлэхийн тулд 2018 онд бүсгүйд 250 000 ам.доллар төлсөн байна.
Уг нийтлэлд гомдол гаргагч бүсгүйн найзын мэдэгдэл, мөн хэд хэдэн баримт бичгийг эх сурвалжаар дурджээ. Уг сайтад бичсэнээр хохирогч гэх үйлчлэгч бүсгүй “Space-X” компанийн Лондонгийн чиглэлд нисдэг багт ажилладаг байсан бөгөөд Илон Маск нислэгийн үеэрээ түүнийг өөрийн кабиндаа урьж, бэлэг эрхтнээ ил гарган, үйлчлэгч бүсгүйн хөлөнд үрж, эротик массаж хийж өгөхийг хүссэн байна. Хохирогч бүсгүй морь унах дуртай байсан тул тэрбумтан түүнд морь авч өгнө хэмээн амлажээ.
Маскийн эл саналаас татгалзсан нь түүний ажлын карьеранд нөлөөлж буйг ойлгосон бүсгүй 2018 онд хуульч хөлслөн тус компанийн хүний нөөцийн хэлтэст энэ үйл явдлын талаар дэлгэрэнгүй бичсэн гомдол гаргажээ. Үүний дараа онгоцны үйлчлэгч болон түүний өмгөөлөгчийг SpaceX компанид урьж, хөдөлмөрийн харилцаагаа цуцлах гэрээ байгуулжээ. “Business Insider” сайтын мэдээлснээр тус компани Маскийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэг үүсгэхгүй байх нөхцөлтэйгээр онгоцны үйлчлэгчдээ 250 мянган ам.долларын нөхөн төлбөр төлсөн байна.