Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ оны байдлаар 61 иргэн мотоциклтой осолдож амиа алджээ

Энэ долоо хоногт ТЦА-нд 818 зам тээврийн ослын дуудлага бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 16 хүн, Орон нутагт 14 хүн гэмтэж бэртэж нийт 30 хүн гэмтэж бэртсэн.

Ослын улмаас 4 хүний амь хохирсноос хөдөлгөөн эхлэхдээ 1 хүн, мотоциклтой 1 хүн, онхолдох ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.

Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикл холбогдсон 264 осол бүртгэгдсэнээс 136 хүн гэмтэж бэртэж, 61 эрдэнэт хүний амь хохирсон талаар ТЦА-наас мэдээллээ.

Нийслэлд:

  • Явган зорчигч хэлбэрээр 5 хүн гэмтсэн.
  • Мотоциклын ослын улмаас 3 хүн гэмтсэн
  • Мөргөлдөх ослын улмаас 7 хүн гэмтсэн.
  • Хөдөлгөөн эхлэхдээ 1 хүн гэмтээсэн.  

Орон нутагт

  • Онхолдох ослын улмаас 9 хүн гэмтэж.
  • Мотоциклтой ослын улмаас 1 хүн гэмтсэн
  • Явганаар автомашинд мөргүүлж 2 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх ослын улмаас 1 хүн гэмтсэн   

 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 469 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 11 бүртгэгдсэнээс жолооч-6 холбогдож, явганаар 5 хүн зам тээврийн осолд холбогдсон гэнэ.