Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтныг их хэмжээний үнэт эдлэл хууль бусаар оруулж ирсэн хэргээр шалгаж эхэллээ

Монгол Улсын нэр бүхий иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр их хэмжээний алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлж байсан хэрэг энэ сарын 1-нд бүртгэгдсэн. Тэгвэл энэ сарын 5-нд Монгол Улсын иргэн А нь “Истанбул-Улаанбаатар”-ын нислэгээр 1,6 кг алт, монет, мөнгөн эдлэлүүдийг гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг дахин илрүүлжээ. Дээрх хэргийг Цагдаагийн байгуулагаас шалгаж, иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.