Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотод боллоо. Уг тэмцээнд 27 орны 267 боксчин өрсөлдөв. Манай тамирчид уг тэмцээнээс хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль хүртлээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д “Хангарьд” клубийн тамирчин Б.Буяндалай, эмэгтэйчүүдээс үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ нар мөнгөн медалийн эзэн болов. Эмэгтэй тамирчдаас Л.Алтанцэцэг, О.Есүгэн, У.Шинэцэцэг, Э.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдээс Х.Энхмандах, Г.Лундаа, Б.Чинзориг, О.Бямба-Эрдэнэ нар хүрэл медаль авсан юм. Манай улс багийн дүнгээр 11 дүгээр байрт жагсжээ. Монголын боксчид цаашид “Парис-2024” олимпын наадмын эрх олгох Азийн зуны спортын наадам, Узбекистаны нийслэл Ташкентэд эхлэх эрэгтэйчүүдийн, Энэтхэгт зохион байгуулах эмэгтэйчүүдийн ДАШТ-д өрсөлдөнө.