Европын холбооноос Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх ITDM төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын уул уурхайн бус экспортыг дэмжих гэсэн тодотголтой эхэлж байсан TRAM төсөл амжилттай хэрэгжсэний дүнд өдгөө дараагийн шат нь ITDM төслөөр үргэлжилж, гадаад худалдааг “дэмжих” шатнаас “хөгжүүлэх” чиглэлд Европын холбоо анхаарлаа хандуулж байгаа аж. ТRАМ төсөл Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч ААН-ийг чадавхжуулан Европын Холбооны улсууд руу тэр дундаа ХБНГУ руу экспортлох эхлэлийг тавив.
Мөн хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн дагуу Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтийг 2027 он хүртэл сунгажээ. Ингэснээр Европ руу нийлүүлж буй Монголын бараа, бүтээгдэхүүний 62 хувь нь татварын хөнгөлттэй нэвтэрж, үүний ихэнх нь ноос, ноолуурын салбараас экспортлогдоно. Дээрх хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн дагуу Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтөд үйлчилгээ худалдааны салбарыг хамруулахад анхааран ажиллах аж.