Он гарсаар дөрвөн сарын хугацаанд 10 сая ширхэг өндөг импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 80 хувиар буурсан. Импорт буурахын хэрээр дотоодын аж ахуйн нэгжүүд тухайн зах зээл дээр худалдаа хийнэ гэсэн үг. Улмаар үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийн 60 хувийг хангаж байна.
Нэг хүний өндөгний жилийн хэрэглээ 180-200 ширхэгт хүрчээ. Энэ нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн аж.
Эх сурвалж: ҮСХ