Аврагч, гал сөнөөгч, гал унтраах автомашины жолоочийн мэргэжлийн сургалтад иргэдийг сонгон шалгаруулахаар бүртгэлийг эхлүүлсэн байна. Хугацаат цэргийн алба хаасан (биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх хэлбэрээр), 165 см-ээс дээш өндөртэй, 19-25 насны (гал унтраах автомашины жолооч 30 хүртэл настай), бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх гэсэн шаардлагыг хангаж буй иргэн сонгон шалгаруулалтад оролцож болох нь. Ингэхдээ онцгой байдлын байгууллагад ажиллахыг хүссэн өргөдөл, төрийн албан хаагчийн анкет, боловсрол, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт, иргэний үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолт (“И-Монголиа”-гаас татаж авах), цээж зураг, гурван үеийн намтрыг гараар бичсэн байх шаардлагатай аж. Иргэдийг энэ сарын 28 хүртэл бүртгэх гэнэ.
Ч.Болор