
Унц алтны үнэ анх удаа 5000 ам.доллароос давж, 2025 онд 60 гаруй хувиар нэмэгдсэн түүхэн өсөлтөө үргэлжлүүлэв.
Энэ нь АНУ болон НАТО-гийн хооронд Гренландын асуудлаас болж хурцдаж, санхүүгийн болон геополитикийн тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотой.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлого нь зах зээл дээр түгшүүртэй байдлыг бий болгоод байна. Тэрбээр бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ. Канад улсыг Хятадтай худалдааны хэлэлцээрт хүрвэл 100% тариф ногдуулна гэж сүрдүүлэв.
Алт болон бусад үнэт металлыг хамгийн аюугүй хөрөнгө оруулалт гэж тооцдог бөгөөд тодорхойгүй байдлын үед худалдан авалт нь ихсдэг.
Баасан гарагт мөнгөний үнэ анх удаа нэг унц нь 100 ам.доллароос давлаа.
Үнэт металлын эрэлт хэрэгцээ ийнхүү өсөөн нь ердийнхөөс өндөр инфляц, ам.долларын сулрал , алтыг дэлхий даяар төв банкнууд худалдан авч байгаа явдал, энэ онд АНУ-ын Холбооны нөөцийн сан хүүгийн хэмжээг бууруулах төлөв зэрэг бусад хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй.
Украин, Газын зурвас дахь дайн, мөн Вашингтон Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлсан нь алтны үнийн өсөлтөд тэр бүр нөлөөлсөн байна.