Глоб интернэшнл ТББ-аас УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд хийж буй хэвлэл мэдээллийн мониторингийн эхний шатны дүнг танилцуулж өчигдөр мэдээлэл хийлээ.Үүнд сүлжээний зохицуулагч Д.Энхцэцэг, IT инженер Ц.Ганцоож, М.Мөнх цэцэг, Б.Цэрэннадмид нар оролцлоо. Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн болох уг байгууллагын судалгаанд МҮОНРТВ, ТВ5, ТВ9, UBS, 25 дугаар суваг телевиз хамрагдаж байгаа юм. Энэ сарын 06-27-ны өдрийг хамрах судалгааг гурван үе шаттай хийж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар зургаадугаар сарын 06-11-ны хооронд дээрх таван телевиз нэр дэвшигч, нам, эвслийн талаар мэдээлэхдээ хуулийн хүрээнд ажилласан эсэхийг тандсанаа танилцууллаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн талаар сурвалжлах, сурталчлах гэсэн хоёр үүрэг гүйцэтгэж байгаа аж. Харилцаа холбооны зохицуулах хороо, СЕХ-ны хамтарсан журмаар бүх телевизэд мониторинг хийгдэж байгаа. Д.Энх цэцэг “Таван телевизийн 525 цаг 39 минут 51 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийхэд МАН-ын мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байсан. Мэ дээллийн өнгө аясын хувьд нийт телевизэд эерэг хандлагатай мэдээлэл давамгайлсан нь нам, эвсэл, нэр дэвшигчийг хэтэрхий дэмжсэн агуулгатай байгаа юм. Харин сөрөг хандлагатай мэдээлэл харьцангуй бага байлаа. Сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэгт шинжилгээ хийхэд МҮОНТ-ээр нэг цаг 56 минут 42 секундийн нэвтрүүлэг цацжээ.
Харин бусад телевизээр хамгийн их нь ТВ9 телевиз 40 секундийг сонгогчдын боловсролд зарцуулсан байна. UBS телевизээр сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг огт гараагүй. Мөн мэдээллийн хөтөлбөрүүдэд сурталчилгаа давамгайлсан байна. МҮОНРТ-ийн далд сурталчилгааны хэлбэр агуулсан мэдээлэл цаг гучин минут байсан бол ТВ9 телевиз хамгийн өндөр буюу хоёр цаг далд хэлбэрийн сурталчилгаа явуулсан гэж дүгнэ сэн” гэлээ. Глоб интернэшнл ТББ нь хэвлэл мэдээлэл, саналын хуудас, сонгогчдын нэрсийн жаг саалт, автоматжуулсан систем, сонгуулийн өдрийн ажиглалт гэсэн таван чиглэлээр хяналт, мониторинг хийж буй юм байна. Зургаадугаар сарын 23-ны өдөр гэхэд бүх хэсгийн хороон дээр санал тоолох машиныг хүргэнэ.
Одоохондоо сонгуулийн автоматжуулсан системийг хянах үйл явцад бүрэн хяналт тавих боломж олгохгүй байна хэмээн “Мидас” ТББ-ын ажилтан С.Энх жаргал хэллээ. Уг сүлжээний гишүүн Фи лантропи Хөгжлийн төлөө төв нь Нийслэлийн хүн ам, шилжин суурьшигчид хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 26-р тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийжээ. Энэ сонгуулиар нийт найман ТББ өөр өөр чиглэлээр мониторинг хийж байгаа юм байна.
Б.ДЭЛГЭРМАА