Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Д.Дуламс үрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх маргааш хэлэлцэхээр товлоод байсан юм. Гэвч шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Тус шүүхийн Тамгын албаны дарга Э.Батмөнх энэ тухай өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэв. -Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг энэ са рын 21-нд хэлэлцэхээр зарласан. Гэвч хойш луулахаар болсон нь ямар үндэслэлтэй юм бол? -Сүхбаатар дүүр гийн шүүх Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг тавдугаар сарын 14-нд хүлээн аваад хянаж байна. Уг хэр гийг энэ сарын 21-нд хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Шүүгдэгч Н.Энхбаяр энэ сарын 18- нд шүүх хурлыг хойшлуулах, өмгөөлөгчөө солих тухай хүсэлтээ бичгээр гаргасан. Энэ хүсэлтийг нь шүүх хүлээж авсан. -Ямар хүсэлт гаргасан юм бол. Хэн гэдэг өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулахаар болсон юм бэ? -Шүүгдэгч Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюун билэг УИХ-ын сонгуульд МАХН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшиж, сон гуулийн сурталчилгааны ажлаар тус аймаг руу явжээ. Тиймээс түүнийг Н.Энхбаярт эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй болсон гэж үзээд Б.Сайнгэрэл гэдэг өмгөөлөгчийг авч байгаа юм байна. Түүнд хавтаст хэрэгтэй танилцах боломж олгож, шүүх хурлыг сонгуулийн дараа буюу долоодугаар сар гартал хойшлуулж өгөөч гэж хүссэн. Шүүх өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй танилцуулж байна. Хурлын товыг жич мэдээлэх болно.