Архангайн тойрогт АН-аас нэр дэвшиж байгаа Фортуна Н.Батбаяр, МАХН-МҮАН-аас нэр дэвшигч Н.Удвал нар “хөнжилдөө” оржээ. Дагуулж яваа Б.Болор, Б.Цогтгэрэл нарыгаа жийж, зөвхөн амь амиа бодож, тэгэхдээ хоёр биенээ өөд нь татаж, тойрог хэсгийн хороодын гишүүдийг өөрсдөдөө татах ажиллагааг эхлүүлжээ. Фортуна Н.Батбаяр, Н.Удвал нарыг ийнхүү “гар барихад” нь гол зуучлагч нь Н.Энхбаяр байжээ. Н.Энхбаяр Фортуна Н.Батбаяр нар хэзээний найзууд бөгөөд бие биенээ төдийлөн олны өмнө муу хэлээд байдаггүй нь цаанаа ийм учиртай.
Түүнээс биш Фортуна Н.Батбаяр сайд биш гишүүн байх үедээ бол сайд дарга бүхнийг муулж, элдэвлэж явдаг нэгэн. Харин тэр хэзээнээс Н.Энхбаярыг муу хэлэлгүй явж ирсэн. Архангайн тойрогт нэр дэвшигч Фортуна Н.Батбаяр, Н.Удвал нар гар барьснаар Б.Болор, Б.Цогтгэрэл нар нь нэлээд гомдож, зайгаа барьж эхлээд байгаа гэнэ. Ямар сайндаа Б.Болор нь Хашаат суманд сонгуулийн сурталчилгаа хийхээсээ өмнө Н.Батбаяртаа гомдлын үг чулуудаж, нөгөөх нь аргадаж байгаа бололтой хамтдаа архидсан байна. Б.Болор нь залуу юм болохоороо архи дааж, харин Н.Батбаяр нь согтоод сонгогчдын өмнө яриа хэл нь ойлгогдохгүй, Хашаат суманд “нүдний булай” болсон байна.
Сонгууль гэдэг уг нь сонгогчдын эдэлдэг эрх, хэнээр төр түшүүлэхээ шийддэг байтал Н.Батбаяр, Н.Удвал нар шийдэх гэж оролдож байгаа бололтой. “Хоёулаа гишүүн болъё. Энэ залуу хүүхдүүд дараа болно биз. Ардын намын хоёр залуутай чи бид хоёр нэгдэж байж үзэхгүй бол рейтинг нь их өндөр байна. Бид хоёрт дахиж өрсөлдөх ч боломж олдохгүй” хэмээн Н.Батбаяр сандарч, Н.Удвалдаа очин хошуу унжуулж. Харин Н.Удвал нь “Чи 2008 оных шиг хулхидахгүй шүү” гээд гар барьсан гэнэ. Ийнхүү Архангайд хоёр хөгшин нь нэг “хөнжилд” орж, залуусынхаа эсрэг үзэлцэхээр болжээ.