
Уг нь би Р.Гончигдоржийг шүүмжлэх дургүй. Тулхтай, туршлагатай парламентчийнх нь хувьд хүндэтгэдэг. Ууртай байхад нь ч, үсээ урт ургуулаад шилэн дээрээ боочихсон суухад нь ч, төрийн төлөө өтөлж байгааг нь харсан ч үнэлдэг. Үггүйгээр мэндэлдэг. Гэхдээ хууль гэж нэг юм байна. Гууль цухуйна ч гэж бас байх. Нөгөө талаар түүний хийтэй үйлдэл Р.Гончигдоржийн алхам гэхээсээ илүү АН-ын өнөөгийн савалгааны тодорхой дүр зураг гэж хэлж болно. Ямартай ч МАН болон АН-ын дунд, тус намуудын залуу үе болоод ахмадуудын хооронд дахин зөрчил үүслээ. Энэхүү зөрчлийн цаана улс төрийн агуулгын хувьд чухам юу өрнөөд байна вэ?
МАН-ЫН ЗАЛУУСТ ДӨРӨӨЛӨН АН-ЫН АХМАДУУД “ТОДОРДОГ” БОЛОВ
Урьд “биднийг хүүхэд байхад” Л.Гүндалай нарын улс төрд дөнгөж хөл тавьсан залуус Ц.Нямдорж тэргүүтэй содон улстөрчдийг ашиглан од болдог байв. Улс төрийн хүрээнд өөрийгөө таниулж, олны анхаарлыг татах гэсэн тэдний энэ дээшээ асч, дэргэдэхээ гоочилдог хандлага тодорхой үр дүн авчирдаг байсан нь үнэн. Ямартай л Л.Гүндалай, Ц.Нямдорж хоёрыг тас тэврэлдүүлж таг наадаг цавуу хүртэл рекламдаж байхав. Гэвч цаг цагаараа байдаггүй ажээ. Цахилдаг хөхөөрөө үлдсэнгүй. Эдүгээ АН-ын ахмадууд Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын МАН-ын залуу үеийнхэнтэй арцалдаж, ард түмэнд өөрсдийгөө сануулахаар зүтгэх болов. Энд хувь хүний гэхээсээ илүү шинэ болоод хуучин үеийнхний ширүүн тэмцэл өрнөж буй нь нууц биш. АН-ын ахмадууд залуустаа зай тавьж өгөх дургүй. Эл намын хаалгыг татсан залуус босгоноос ч холдож чадалгүй буцахад хүрдэг. Гэвч өөрийн гэртээ шинэ үеийнхнийг өшиглөж хайрах нь багадаад өрөөлийн гэрийн өнгөтэй хөвгүүдийг адлах болсон бололтой.
Х.ТЭМҮҮЖИНГЭЭС ТОЙРОГ БУЛААСАН НАМ НЬ М.БАТЧИМЭГИЙГ АРАГШАА ЖИЙСЭН ҮҮ?
УИХ-ын 2012 оны сонгуульд МАН залуу үеийнхнийг удам гарал, уудлах хөрөнгийг нь эс харгалзан нэр дэвшүүлсэн. Гал цогтой залуу насанд итгэл хүлээлгэсэн МАН-ын энэхүү шинэ давалгаа АН-ын сул талыг илчилж орхив. Улс төрийн ууган хүчин болох МАН хэрхэн шинэчлэгдэж, эрч хүчээр амьс галж буйг тус намаас нэр дэв шигчдийн 40 орчим хувь нь 1970-1980-аад оныхон байгаагаас харж болно. Харин үүний нөгөө талд АН-ын ахмад үеийнхэн Х.Тэмүүжингүйгээр жагсахыг дөхсөн. Баянгол дүүргээс залуу үеийн ганц төлөөлөл болох Х.Тэмүүжинг ҮЗХ-ны гишүүний суудал ч үгүй, тойрог ч үгүй “хөөсөн” АН ичиж нэрэлхсэндээ энэ залууг жагсаалтын эхний 10-т дуртай дургүй багтаасан түүхийг хэвлэлийнхэн мэдэх юм. Үнэндээ бол Х.Тэмүүжинг үнэлдэг хэвлэлийн залуу үеийнхний ачаар энэ залуу эл “хөгшин” жагсаалтад дээгүүр багтсан.
Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш Монголын ардчиллыг өмчилж, АН-ыг хувьчилж авсан 50-60 насныхан өдгөө ч албан тушаалын хэзээ ч ханашгүй шунал тачаалаа барьж чадахгүй шинэ үеийнхнийгээ ширвэж буй нь энэ. Сул талаа нуухын тулд хэдэн залуу нэр дэвшүүлж, нүглийн нүдийг гурилаар хуурсан нь Батж. Батбаярын хүү Батбилэг, Р.Бадамдамдингийн хүү Баттүвшин нар байв. Ардын хүүхдүүд АН-д дээгүүр давхихгүй нь эндээс тодорхой болсон гэж хэлж болно. Гэтэл энэ нь багадаад, АН Сонгуулийн хууль зөрчин, зарим нэгэн дунд насны төлөөллөө арагшаа жийж адрах болсон сурагтай. Тухайлбал, АН-ын жагсаалтын есдүгээрт бичигдсэн, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэгийг хойш ухрааж, Р.Гончигдоржийг оронд нь шургуулсан гэх. М.Батчимэг, Р.Гончигдорж нарт нас, хүйсийн ялгаа байгаа. Эсвэл Ц.Элбэгдоржийн хүн, “Алтангадас”-ын хүн гэдгээр нь ялгав уу? Энэ үнэн бол АН-ын дотоод зөрчил одоо ч үргэлжилсээр байгаа ажээ.
Ж.ЭНХБАЯРЫН ХАМГААЛАЛТ, Я.СОДБААТАРЫН ХЯНАЛТ ШААРДЛАГА
Энд дахиад л түүх давтагдаж байна. Ердөө л сар гаруйхны өмнө Баьлан хамгаалахын залуу сайд, Ж.Энхбаярыг хэлсэн хэлээ гүй үг, хийсэн хийгээгүй үйлд лийнх нь төлөө АН-ын ахмадууд буруут ган, хүний олноор дайрсан билээ. Тухайн үед Р.Гончигдорж, З.Энхболд нараас эхлээд тулхтай улстөрчид намба алдан, насаа мартаж Ж.Энх баярыг чичилсэн байдаг. “Ж.Энхбаяр руу дайрснаараа МАН-ын залуусын зүрхийг үхүүлнэ гэвэл худлаа” гэсэн агуулгатай ярилцлагыг тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар өгч байв. Дахиад л ахмад болон залуу үеийнхний зөрчил, ялгаа эндээс харагдана. Ийн хүү МАН-ын залуус итгэл нэгтэйгээр Ж.Энхбаярыг хамгаалсан нь нийгэмд цоч роо өгч, шинэ цагийнхны талархлыг хүлээсэн.
Харин эдүгээ АН-ын Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлийг илчилсэн Я.Содбаатарын довтолгоог Р.Гончигдорж сөрөг дайралтаар намжаах гэж оролдож байна. МАН-ын залуу үеийнхэнтэй сөргөлдөөд бай вал нийгмийн анхаарлыг татна гэж эндүүрснийх үү, эсвэл нас залуу, намын болоод төрийн ажлын туршлагатай Я.Содбаатараар дамжуулан МАН-ын залуусыг хайрч хадрахаар тэмүүлэв үү? Энэ нь нэг талаасаа шинэ үеийнхний эсрэг хийж буй АН-ын ахмадуудын тэмцэл мэтээр харагдаж байгаа юм. Ид насандаа ихийг хийж бүтээж амжаагүй бол өтлөх насандаа өөдөө тэмүүлээд хэрэггүй гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл АН-ын ахмадууд улам бүр намба алдаж, найр тараадаг болоод байгаа нь хачин.
ГОНЧИГОО, СОДОО ХОЁР
Ийнхүү Р.Гончигдорж, Я.Содбаатар нарын дунд гал авалцав. Гончигоо хүү шигээ залуутай уралдан, замын дунд зарга мэдүүллээ. Энэ нь зөвхөн Я.Содбаатарыг чиглэсэн шуугиан биш, МАН-ын залуу үеийнхнийг дэмжиж буй сонгогчдын итгэлийг сарниулах гэсэн АН-ын улс төрийн зорилготой тоглолт бололтой. Я.Содбаатар Р.Гончигдоржийн нэр хэрхэн жагсаалтын анхны байдлаасаа гулсан, есдүгээрт бичигдсэнийг нягтлан шалгахыг хүсэн, АН хууль зөрчсөн, эсэхийг магадлахыг эрмэлзсэн хэрэг. Харин Р.Гончигдорж “Миний биеийг гүтгэсэн тул Я.Содбаатарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч өгнө үү” гэж гомдол мэдүүлэв. Р.Гончигдорж УБХ-аас эхлээд 20 жил улс төрд зүтгэсэн.
Харин Я.Содбаатар МАН-ын туршлагатай улстөрчийн нэг, Үйлдвэр худалдааны дэд сайдаас эхлэн төрд алба хашиж, МХЕГ-ын даргын албыг нэр төртэй үүрэн өөрийгөө таниулсан. Тэдний хэн хэн нь Монголын парламентад байх ёстой кадр. АН-ын жагсаалтыг нягтлахыг хүссэн Содоогийн хүсэлт сонгуулийн өрсөлдөөний үед байх ёстой, зүй ёсны алхам. Хуулийг мөрдүүлэх гэсэн түүний хүсэлтийг үндэслэн Гончигоо хатуурхаж буй бол энэ нь улс төрийн зорилготой алхам. Ж.Энхбаярт дөрөөлсөн АНын ахмадуудын тодрох хүсэл Я.Содбаатараар буухиалж буй нь ч энэ байж болох. МАН-ын залуу улстөрч хүсэлт гаргасан төдийд уначихдаг нэр хүндтэй гэхээр Гончигоо их л хэврэг байгаа юм байна.
УЛС ТӨРИЙН ХҮЧНҮҮДЭД ДОХИО ӨГСӨН МАН-ЫН ШИНЭ ДАВАЛГАА
УИХ-ын 2012 оны сонгуульд МАН залуу үеийнхнийг нэр дэвшүүлэн, шинэ цагийнханд итгэл хүлээлгэснээрээ бусад улс төрийн нам, хүчнүүдийн тархинд харанга дэлдсэн. Улс төр дэх шинэчлэлийн эхний гүүрийг тавьсан. Тус намын энэхүү зоримог алхмыг нийгэм сайшаан угтсан билээ. Гэвч хуучны арга барил, хуучин хэв маяг, үзэл бодолтойгоо 20 жил зууралдсан улс төрийн бусад намуудад таалагдсангүй. Ахмадаа дээдлэх, залуустаа итгэл хүлээлгэхийг зорьсон МАН-ын шинэ давалгааг нухчин дарах оролдлого удаа дараа, шалтагтай шалтаггүй өрнөсөөр ирэв. Магадгүй эдүгээ Р.Гончигдорж, Я.Содбаатар нарын зөрчлөөр үргэлжилж байна. Хэрэв СЕХ Я.Содбаатарыг нэрсийн жагсаалтаас хасч, АН-ын хүсэлтийг ёсоор болговол Гончигоо залуу үеийнхний өмнө онигоонд орж, нэр хүнд нь нэг алхам ухарна.
СЕХ Я.Содбаатарын АН-ын жагсаалтыг нягтлах хүсэлтийн хариуг өгч, асуудлыг зөв талаас нь харвал өөр хэрэг. Нөгөө талаар Я.Содбаатарыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасчихвал үүний нөлөө- гөөр МАН-ын залуусыг дэмжигчдийн давалгаа улам бүр хүчээ авна. Аль нь ч байлаа гэсэн энэ бүхэн МАН болон АНын хоорондох улс төрийн өрсөлдөөнөөс илүүтэй залуу болон ахмад үеийнхний дунд үүссэн “оны ялгааны” хил хязгаарыг лавшруулахаас цааш гүй. Учир нь залуу үеэ дэмжин итгэл хүлээлгэж буй МАН-ын шинэ давалгааг ард түмэн анхааран угтаж, ассан гал мэт дэмжиж буй билээ. Угаас шинэ юманд дургүй хэн байхав. Шинэ хүн мэндлэхэд инээж угтдаг орчлон, шинэ дээлээ сүүгээр мялааж өмсдөг ард түмэн шүү дээ.